Японы ерөнхий сайд Ёсихико Нода Орос,Хятад ба хөрш зэргэлдээ бусад улстай итгэмжлэх тогтонги харилцаатай байхыг эрмэлзэж байна. Гэвч АНУ-тай тогтоосон холбоо дипломат үйл ажиллагаанд нь тэргүүлэх юм. Өнөөдөр засгийн газрын тэргүүн парламентын чуулганы анхны өдөр хетелберийн үг хэлж, энэ тухай мэдэгдэв. Тэрээр зөвхөн доод танхимын бүгд хуралдаан дээр үг хэлэв. Дээд танхимд сөрөг хүчний дийлэнх олонхи үг хэлэх боломж олгохоос татгалзав. Ерөнхий сайд Хятад, Өмнөд Солонгос хоёр улстай нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдасныг мэдүүлээд улс орныхоо аюулгүй байдлыг хангах асуудал эн түрүүнд гарсан гэжээ. Олон улсын эрх зүйн дагуу Японы нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, усан хилийг хамгаалах шийдвэр төгс байна гэж Нода мэдэгдлээ. Үүний хамт ерөнхий сайд хөрш орнуудтай харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө байна. Түүнчлэн Нода пуужин-цөмийн хөтөлбрий нь болон умард солонгосын тусгай албадаас японы иргэдийн өнгөрсөн зуунд хулгайлсан асуудлыг шийдвэрлэх үндсэн дээр БНАСАУ-тай харилцааг хэвийн болгохын төлөө байна. Ази Номхон далайн бүс нутагт нэгдэн интеграцчилах нь гадаад эдийн засгийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн тэрээр дурдав. Тухайлбал ерөнхий сайд Хятад, Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны бүс байгуулах, АНУ ба Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны хэдэн улс, Океанийг оролцуулан Номхон далайг дамнасан түншлэл гэгчийг төлөвшүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.