Өнөөдөр «ОДХ» радио үндэслэн байуулагдснаас хойш 83 жил болж байна. 1929 онд манай радио станц анхны нэвтрүүлэгээ цацсан билээ. Тэр үед Москвагаас герман хэлээр нэвтрүүлэг явуулж эхлэв. Хожим англи, франц хэлээр явуулжээ. Эдүгээ «ОДХ» радио 38 хэлээр 160 улс руу нэвтрүүлэг явуулж, дэлхийд ба улс орныхоо амьдралын янз бүрийн хүрээнд болж байгаа үйл явлуудын талаар өгүүлж байна. Радио компани 100 сая гаруй сонсогчтой. «ОДХ» бол орчин цагийн арга хэрэгслийг ашиглаж байгаа давшингуй хөгжилтэй радио компани юм. Шинэ технологид тулгуурлах нь «ОДХ» радиогийн урьтлалын нэг болсон юм. Интернетийн хөгжлийн ачаар сонсогчид маань радиогийн нэвтрүүлэг сонсож төдийгүй телевизийн чанартай дурс бичлэгээр хараж, олон нийттэй харилцах сүлжээ ба rss-сувгаар нэвтрүүлж байгаа мэдээ уншиж мэднэ. Эдүгээ «ОДХ» «Би -Би-Си», «Америкийн дуу хоолой», «Дойче Велле» зэрэг радио компаниудын нэгэн адил дэлхийн хамгийн нэр хүндтэй компанийн нэг болсон юм.