Өнөөдөр Өмнөд Солонгос «Наро»(KSLV-1) пуужин хөөргэх өдөр хугацааг товлох тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хөөрөлтийг бэлтгэх хорооны гишүүд бямба гаригт «Наро» сансрын төвд хурал хийлгэсэн Нислэгийн туршилтын хорооны илтгэлийг хэлэлцэхээр цугларав. Уулзалтад оролцогчид сансрын пуужин цаашид хөөргэх төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэнэ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд 10-р сарын 26-нд «Наро» пуужин хөөргэхийг 3 дахь удаагаа оролдох байсан. Гэвч баасан гаригт хөөрөлтийг оросын үйлдвэрлэлийн анхны угсраа эвдэрсэн учир тодорхой бүс хугацаагаар хойшлуулжээ. Хруничевын нэрэмжит Улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төвөөс мөн угсрааг зохион бүтээж үйлдвэрлэсэн билээ. Хожим Өмнөд Солонгос пуужингийн гэмтсэн хэсгийг Орос руу явуулж шинжлэн судлахаар ОХУ-ын мэргэжилтнүүдтэй тохиролцсон юм. Үүнд наанадаж 4-5 өдөр шаардагдана. Иймээс пуужин 11-р сараас наана хөөргөх аргагүй. Эхний хоёр зөөгч пуужин 2009, 2010 онд хөөргэсэн билээ. Эдгээр түршилт амжилтгүй болсон. Пуужин хөөргэх энэ удаагийн оролдлого үр дүнд хүрэхгүй бол «Наро» төслийг зогсоож хаах юм.