Өнөөдөр сөрөг хүчин засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, парламентын дээд танхимд хөтөлберийн үг хэлэх зөвшөөрөл Японы ерөнхий сайд Ёсихико Нодад өгөхөөс татгалзав. Энэ нь урьд өмнө үзэгдээгүй арга хэмжээ юм. Дайнаас хойшхи үед Японд ийн тохиолдол гараагүй. Парламентын ажлын анхны өдөр ерөнхий сайд парламенын хоёр танхимын бүгд хуралдаан дээр хөтөлбөрийн үг уламжлал ёсоор хэлдэг. Гэвч энэ удаа Либерал-ардчилсан нам, Комэйто нам зэрэг тэргүүлэх сөрөг хүчин засгийн газрын тэргүүнд дээд танхимын индэр олгохоос татгалзав. Сөрөг хүчин дээд танхимд дийлэнх олонхи суудал эзлэсэн хийгээд 8-р сард мөн танхимаас Нодагийн бодлогыг буруушасан тогтоол гаргасныг заажээ. Өнөөдөр ерөнхий сайд эрх баригч Ардчилсан намын депутатууд давамгайлж байгаа доод танхимд үг хэлнэ. Ерөнхий сайдыг хугацаанаас өмнө сонгууль явуулахад албадахыг сөрөг хүчин оролдож байна гэж ажиглагчид тэмдэглэв. Санал асуулгын үр дүнгээс харахад сонгуульд эрх баригч Ардилсан нам суйрлийн цохилт хүлээж мэднэ.