Өнөөдөр Токио хотын захиргааны сонгуулийг зохион байгуулах хороо Японы нийслэлийн засаг даргын сонгуулийг 12-р сарын 16-нд явуулах шийдвэр гаргасан тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Өөрийн улс төрийн намыг зохион байгуулахаар огцроно гэж мөн албан тушаалд дөрвөн удаа сонгогдсон Синтаро Исихара мэдэгдсний дараа шинэ засаг даргыг сонгох шаардлага гарсан юм. Сонгуулийн өмнех кампанит ажиллагаа 11-р сарын 29-нд эхлэнэ. Засаг даргын сонгууль Японд ирэх оны 8-р сараас наана явагдах парламентын сонгуулийн нэг ёсны сургууль болох юм.