Өчигдөр Украины парламентын сонгууль болов. Ерөнхийлөгчийн талыг баримтлагч «Бүс нутгуулын нам» Украины парламентын сонгуульд итгэлтэй тэргүүлж байна. Сонгуулийн протоколын 10 хувийг тоолсны дараа тус нам сонгогчдын бараг 40 хувь санал авч байна. 19,5 хувь саналтай «Батьковщина» сөрөг нам хоёрт орж байна. Мөн Украины КН, нэрд гарсан боксч Виталий Кличко тэргүүтэй «УДАР» нам, «Эрх чөлөө» үндэсэрхэг нам дээрх хоёр намын дараа тус тус орж байна. Бусад нам парламентад сонгогдоход шаардагдах сонгогчдын 5 хувь санал одоогоор аваагүй. 450 депутатыг таван жилээр сонгоно. Парламентын гишүүдийн тэн хагасыг намын нэрсийн жагсаалтаар, нөгөө талыг нэгэн мандаттай тойргуудаар сонгож байна. Нийт 21 нам Украины парламентын сонгуульд оролцов.