Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн хямралын зохицуулалтыг НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимитай авч үзэж хэлэлцэнэ. Брахими Ид аль-Адха лалын баярын суулчийн едер Москвад айлчлана. Сирийн эрх баригчид ба сөрөг хүчин энэ завсар гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсан билээ. Уулзалтаар сирийн хямралыг аль болох түргэн зохицуулах замаар хийж болом практик алхамуудыг хэлэлцэх тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Засгийн газрын цэрэг ба босогчид байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Өнгөрсөн баасан гаригт талууд Брахимийн санаачилгаар Ид аль-Адха лалын баярын хэдэн өдөр гал зогсоох хэлэлцээр байгуулах байсан. Гэвч баярын анхны өдөр Дамаскад дэлбэрэлт нижигнэж, байлдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэв. Өчигдөр Алеппо хотыг дайрахыг самуун дэгдээгчид оролдов. Цэргийнхний хэлснээр босогчид буудлагыг зогсоох гээгүй. Зарим үнэлгээгээр сүүлийн хоёр өдөрт Сирид 200 гаруй хүн амь үрэгджээ.