Манай гаригийн томоохон радио компанийн нэг “Оросын дуу хоолой” радио төрсөн өдрөө тэмдэглэж байна. Одоогоос 83 жилийн өмнө Москвагаас гадаад улсад нэвтрүүлэг явуулж эхэлсэн юм. Өнөөдөр “ОДХ” радио дэлхийн хамгийн нэр хүндтэй 5 радиогийн тоонд орж байна.

Гадаад нэвтрүүлгийн түүх 1929 оны 10-р сарын 29-нд эхэлсэн юм. Энэ өдөр дэлхийн хамгийн анхны олон улсын радио бий болсон юм. Гадаадын сонсогчидод ЗХУ-ыг танилцуулах зорилготой радио компанийг эхлээд Москвагийн радио гэдэг байсан юм. Сүүлд нь “ОДХ” гэж нэрлэсэн юм. Тус радиогийн эхний нэвтрүүлгийг герман хэл дээр явуулж байжээ. Дараа нь тун удалгүй франц, англи хэл дээр нэвтрүүлж эхэлсэн байна. Олон улсын 2 дахь радио Би-Би-Си манай радиогоос 3 жилийн дараа, “Америкийн дуу хоолой” бүр 7 жилийн дараа нэвтрүүлгээ явуулж эхэлсэн юм.

Өнөөдөр “Оросын дуу хоолой” радио орчин үеийн технолог дээр ажиллаж, хөгжлийн шинэ хэлбэрийг эрж хайж байна. Манай радио компани эх орны тоон хэлбэрийн нэвтрүүлгийн пионер нь юм. Интернет дэх манай оролцоо улам өргөжиж байна. “ОДХ” радиогийн нэвтрүүлгүүдийг гар утаснаас сонсож болно.

Сонсогчидтойгоо ажиллах шинэ боломжийг ашиглах болон ажлын чанар нь хамгийн гол зүйл гэж тус радио компанийн дарга Андрей Быстрицкий онцлон тэмдэглээд: «Нэвтүүлгийнхээ дамжуулах чанарыг сайжруулахаар бид төлөвлөж байна. Франц, Герман улсуудын орон нутгийн тоон нэвтрүүлгийн сүлжээнд орж эдгээр улсуудын ихээхэн нутаг дэвсгэр дээр нэвтрүүлэг явуулж эхлэх тэр туршлагаас сайн үр дүн хүлээж байна. Үүнээс гадна Пакистан улсын Исламабад хотын дотоод сүлжээнд урду хэлээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн бүх Хойд Африкт Каираас Марокко хүртэл өргөн уудам нутагт нэвтүүлгээ цацах боломж байна. “ОДХ” радиод Парис, Берлинд өргөтгөсөн сурвалжлах хэсгээ нээх боломж байгаа. Эдгээрээс гадна бид мульти медийн бүрдэл хэсгээ хүчтэй болгох ба нийгмийн сүлжээнүүдэд маш идэвхитэй ажиллах болно» гэж тэр хэллээ.

“Оросын дуу хоолой” радио Вашингтон, Лондон, Рио-де-Жанейро, Стамбул, Киев зэрэг хотуудад 5 гадаад студитэй байгаа юм. Нийгмийн судалгаанаас харж байхад манай радио станцийг манай гаригийн өнцөг булан бүрт зуун сая хүн сонсож байна. Тэдгээрийн дунд оюутнууд, бизнесменүүд, гэрийн эзэгтэй нар, сэхээтэнүүд бүр төрийн тэргүүнүүд ч байна. Жишээ нь, Вьетнам улсын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг Москвагийн радиог өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн сонсож байна. Чыонг Тан Шанг “ОДХ” радиогийн сурвалжлагчид өгсөн жич ярилцлагадаа: «Америкийн түрэмгийлэлийн үед эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө Өмнөд Вьетнамын фронт дээр гартаа зэвсэг барин тулалдаж явсан тэр үеийнхэнд би хамрагдаж байгаа хүн. “ОДХ” радио буюу хуучнаараа Москвагийн радио тэр үед Өмнөдийн дайчид болон ер нь бүх Вьетнам даяар ихээхэн ач холбогдолтой байсан гэдгийг хэлэх ёстой юм. Бидний хамгийн хариуцлагатай хатуу ширүүн тэмцлийн үед тэр үеийн ЗХУ, одоогийн ОУ бидний талд баттай зогсож байна гэдгийг танай нэвтрүүлэг батлаж өгдөг байсан» гэж Вьетнам улсын ерөнхийлөгч ярилаа.

“ОДХ” радио монгол хэл дээрх нэвтрүүлгээ 1946 оны 3-р сарын 1-нээс нэвтрүүлж эхэлсэн юм. Манай нэвтрүүлэг Монгол улсын үндэсний радиогийн долгионоор нэвтэрч байна. Монгол улсад “ОДХ” радиогийн сонсогчид маш олон бөгөөд манай радиогоос явуулдаг бүх төрлийн асуулт хариултын уралдаануудад тэд маш идэвхитэй оролцдог юм.

Өнөөдөр “ОДХ” радио дэлхийн 160 оронд дунд, урт долгион, ФМ үелзэл, хиймэл дагуулын суваг зэргээр нэвтрүүлгээ цацаж байна. Өдөр бүр 170-аас багагүй цагаар шууд нэвтрүүлж байна. Манай радиогийн бүх сонсогчдын тоо 100 сая гаруй юм. Хагас мянга гаруй хөтөлбөрүүд ОУ-ын дотоод, гадаад бодлого, соёл, түүхийн тухай өгүүлж байна. Манай радио станцийг бүх тивүүдэд 44 хэл дээр сонсож байна. Өөрөөр хэлвэл “Оросын дуу хоолой” радио дэлхий дахинтай ярьж байна гэсэн үг!!!

Гэрэл зураг