Дагестаны Хасавюрт хотод тусгай ажиллагаа явуулж дээрэмчдийн бүлгийн дайнчийг хамсагчийнх нь хамт устгасан байна. Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний хорооны мэдээлэлийн төвийн төлөөлөгч ингэж мэдэгдсэн байна. Хүчнийхэн өнөө өглөө Хасавюрт хотын Баруун урд талын анхны нарийн гудамжинд тусгай ажиллагаа явуулж хоёр дээрэмчнийг саатуулсан байна. Дээрмчдийг зэвсгээ хураалгаж, төр засагт бууж өгхийг сануулсан байна. Тэд хариуд нь гал нээсэн бөгөөд хариу гал нээж тэднийг устгасан байна. Ард иргэд болон хүчнийхэн, хууль сахиулагчдын дундаас хүн хэлмэгдээгүй байна. Дайнчдын нэр усыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Эдгээр нь холбооны улсын хэмжээнд эрж хайж байсан 21 настай Михаил Акавов, идэвхитэй хамсагч 20 настай Гаджиев Али нар байсан байна. Үйл явдал болсон газар үзлэг хийж автомат буу, Стечкинын гар буу, хэдэн гранат, сум хэрэгсэл зэргийг хурааж авсан байна.