Оньсого мэт хар ирвэс “Багира” Баруун Сибирийн Томск хотын дагуул Северск хотын амьтны хүрээлэнд Абаканы амьтны хүрээлэнгээс ирсэн байна. Багира “дөнгөж ой гарантай бөгөөд маш их хөдлөгөөнтэй сэтгэл татам амьтан” гэж Северск хотын амьтны хүрээлэнгийн албан ёсны сайт дээр бичсэн байна. Долоо хоногийн өмнө Северск хотод ирсэн хар ирвэс эхлээд байрнаасаа огт гарахгүй байсан байна. Одоо харин хооллох үеэрээ гарч ирэн, торон дотроо зугаалж, байшин дээрээ хэвтэн амарч байхыг харж болно. Амьтны хүрээлэн хааж, харанхуй болох үед Багира ихээхэн идэвхитэй болдог байна. Ирээдүйд Енисей нэртэй жирийн ирвэс түүний найз нь болох юм. Северскийн байгалын парк 1967 оноос эхлэн ажилласан юм. Одоогийн байдлаар энэ амьтны хүрээлэн 800 төрлийн амьтантай болоод байна.