Япон, Хятад улсууд булууцалдаж байгаа Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлын бүсэд хятадын 4 харуулын хөлөг орсон байна. Японы харуулын онгоцноос радиогоор энэ бүсийг орхин гарахыг шаардаж байгаа бөгөөд өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Сүүлийн хэдэн өдөр хятадын харуулын хөлөг онгоцууд энэ маргаантай байгаа ольтриг арлын ойролцоох усанд байнга орж ирэх болсон байна. Үүнээс гадна 10-р сарын 25-нд маргаантай арлын усан хилд хятадын хөлөг онгоцууд орж ирсэн ба Япон улс дипломат сувгаар “шийдвэртэй эсэргүүцэл” илэрхийлсэн байна. Энэ арлуудын эзэн япончуудаас Япон улсын засгийн газар хэдэн арлыг 9-р сард худалдаж авснаас хойш арлын асуудлаарх маргаан ширүүссэн юм. Хятад улс үүнийг эсэргүүцэж энэ бүсэд хөлөг онгоцуудаа оруулж эхэлсэн юм.