АНУ-д 11-р сарын 6-нд ерөнхийлөгчийн сонгууль болохоос бараг долоо хоногийн өмнө нэр дэвшигчдээс хэн нь Цагаан ордонд ойрхон байна вэ гэсэн гол асуултад хариу олдохгүй байна. АНУ-ын түүхэнд анх удаагаа Барак Обама болон Митт Ромни нарын сонгуулийн өмнөх кампанит ажлын зардал 1 тэрбум доллароос давна гэдэг нь баасан гаригт тодорхой боллоо. 10-р сарын 1 гэхэд Обамагийн сонгуулийн өмнөх сан 988 сая, Ромнигийнх 919,5 сая доллар байжээ. 11-р сар гэхэд тэрбумын заагийг давах гэж байна. Америкт санхүүгийн хямрал болоогүй юм шиг...

Өнгөрч буй долоо хоногийн сүүлчээр явуулсан санал асуулгын дүнгээс хархад Обама, Ромни хоёр тэнцүү санал авахаар байна. Нэг санал асуулгад нэг нь түрүүлж нөгөө нь хоцорч байна гэдэг статистикийн алдаа л юм. Ийм учраас санал хураах өдөр “фото зургийн бариа”-аар дуусаж болох юм. Болох гэж буй ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таамаглах аргагүй юм гэж АНУ, Канадын оросын хүрээлэнгийн орлогч захирал Валерий Гарбузов үзэж байна: «Сонгуулийн кампанит ажлын үеэр Обама түрүүлж байна гэж итгэлтэй хэлж болох тийм үе байсан юм. Харин одоо кампанит ажлын хөшигний цаадах жингийн таваг Ромнигийн тал руу хэлтийж байх шиг байна. Гэхдээ хэн хэнээсээ нэг их илүү байгаа нь харагдахгүй байна гэж» тэр ярьж байна.

Бооцоо ямар өндөр тавигдаж байгааг Обамагийн хийж байгаа урьд хожид үзэгдээгүй алхамаас харж болно. 10-р сарын 25-ны пүрэв гаригт тэрээр Чикагод хугацаанаас нь өмнө саналаа өглөө. АНУ-ын түүхэнд нэг ч ерөнхийлөгч ийм алхам хийж байгаагүй юм. Америкийн 32 мужид хугацаанаас нь өмнө санал өгхийг зөвшөөрдөг юм. Тэр тусмаа ихэнхд нь ямарч нэмэлт тайлбар хийх шаардлагагүй юм.

Ерөнхийлөгчийн энэ жишээ америкчуудыг санал хураалтад идэвхитэй оролцоход уриалан дуудна гэж Обамагийн төв штабт найдаж байгаа юм. Сонгогчдын ирц Обамагийн хувьд амьдрал, үхлийн асуудал болсон мэт харагдаж байна. Гөлрөнг байдал ардчилагчдын дунд бүгд найрамдахчуудаас илүү байгаа мэт. Обама амласан олон зүйлээ биелүүлээгүйг анх удаа мэдэж гайхширсан байна. Энэ нь БН намын өрсөлдөгчид ялах бодит алхам болж байгаа юм. Ардчиллын талынхан хэдий олноороо ирж саналаа өгнө Обамад төдийчинээ хоёр дахь удаагаа сонгогдох боломж гарна.

Гэхдээ нөхцөл байдал маш хүнд өөрөөр хэлвэл урьдчилан таамаглах аргагүй гэсэн үгээ гэж Стратегийн төлөвлөлт, таамаглалын оросын хүрээлэнгийн захирал Александр Гусев үзэж байна: «Цагаан ордонд БН намын Митт Ромни орох тийм магадлал байгаа юу? Тийм магадлал байгаа. Маш бага саналын зөрүүгээр бүгд найрамдахчууд ялах боломж байгаа юм. Тэгэхдээ ардчилагчид ялж бас болох юм. Митт Ромнигоос одоогийн ерөнхийлөгч ялах арай илүү боломжтой гэж би үзэж байна гэж» тэр хэллээ.

АНУ-д өнгөрч буй долоо хоногт сонгуулийн эргэн тойронд бяцхан, бяцхан хэрүүл маргаанууд гарлаа. ЕХАББ-ын ардчилалын институц болон хүний эрхийн хорооны ажиглагчдын бүлгийг Техас мужийн сонгуулийн явцыг ажиглахыг тус мужийн ерөнхий прокурор Грегг Эбботт хориглосон байна. ЕХАББ-ын ажиглагчид сонгуулийн хэсэгт 30 метрээс дотгош ойртвол гэмт хэрэг гэж үзнэ гэж Эбботт мэдэгдсэн байна.

Энэ үйл явдлыг зохицуулахын тулд АНУ-ын Төрийн департамент оролцохоос өөр аргагүй болсон байна. Бүх үндэстний ажиглах систем байхгүй учраас АНУ-д ажиглагчдын үйл ажиллагаанд байнга хүндрэл учирдаг гэж оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич хэлсэн байна. Ажиглагчдын үйл ажиллагааг зөвхөн дөрвөн муж болон нийслэлийн Колумб тойрогт хуульчилсан байдаг юм. Харин бусад мужуудын сонгуулийн явцыг ажиглах асуудлыг орон нутгийн захиргаа шийдэх ёстой юм байна.