Украин улсын парламент буюу Дээд Радын сонгууль өнөөдөр тус улсад болж байна. Депутатын 450 суудлын төлөө 5200 нэр дэвшигч өрсөлдөж байна. Парламентын депутатуудын талы нь намын нэрсийн жагсаалтаар үлдсэн хэсгийг нь нэг мандадттай тойргоор сонгох юм.Парламентын суудлын төлөө 21 нам өрсөлдөж байна. Эдгээр намуудаас эрх барьж байгаа “Бүс нутгийн нам”, сөрөг хүчний “Батькивщина” нэгдэл, сонгуульд анх удаа оролцож байгаа алдарт боксчин Виталий Кличко тэргүүтэй “Удар” нам зэрэг намууд илүү амжилт гаргах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Санал хураалтыг ил тод байлгахын тулд бүх сонгуулийн хэсгийг видео камераар тоноглосон байна. Сонгуулийн явцыг олон улсын 3600 ажиглагчид ажиглаж байгаа ба тэдний дунд оросын СЕХ-ны болон пардламентын төлөөлөгчид Владимир Чуров тэргүүтэйгээр оролцож байна. Санал хураалтын анхны урьдчилсан дүн шөнө дундаас хойш гарах юм.