ОУ-ын ГХЯ өнгөрч буй долоо хоногт “АНУ-д хүний эрхийг хэрхэн мөрдөж байгаа тухай” илтгэлийг нийтүүллээ. Оросын дипломатчид олон улсын болон үндэсний нэр хүндтэй эх сурвалжуудаас олж авсан мэдээ баримт дээр тулгуурлан АНУ-д энэ салбарт нөхцөл байдал тийм ч сайн бус байгаа гэж дүгнэсэн байна. Ардчилалын үнэ цэнэтэй зүйл болон хүний эрхийг хамгаалах үйлсэд Вашингтон өөрийгөө тэргүүлэгч гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна.

АНУ дахь үг хэлэх эрх чөлөөний түвшинг олон улсын рейтингийн агентлаг 2012 онд мэдэгдэхүйц бууруулсан байна. Төр засгийн дургүйг хүргэсэн “Уолл-стритийг эзэлцгээе” эсэргүүцлийн ажиллагааны тухай бичсэн сэтгүүлчдийн эсрэг америкийн цагдаагийнхан харгис хатуу арга хэмжээ авснаас энэ бүхэн болсон бололтой. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь юм. Хэрвээ нилээн гүнзгий аваад үзвэл америкийн ардчилалын системд маш эвгүй зүйл их байгаа юм.

Хүний эрх, эрхийг дээдлэх болон ардчиллын асуудлаарх ОУ-ын ГХЯ-ны бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов ярихдаа: «АНУ ардчиллыг хөгжүүлэх замаар нэг бус зуун жил замнаж байгаа мэт санагдаж байна. Мэдээж хэрэг тэдний энэ замд маргашгүй амжилт байгаа юм. Үүнтэй зэрэгцээд маш хүнд, хэцүү асуудлууд бас байгаа юм. Жишээ нь, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байна. Энэ гадуурхал устаж үгүй болоогүй бөгөөд арьс өнгөөр болон угсаа гарлаар ялгаварлах үзэгдэл АНУ-д улам өсөн нэмэгдэж байна. Дараа нь гадаадынхныг үзэн ядах үзэл. Манай гаригийн өнцөг булан бүрээс цугларсан хүмүүсээс Америк улс бүрэлдсэн юм. Зарим нэгэн угсаатны бүлэглэлийн төлөөлөгчидөд хандах хандлага өнөөдөр маш хэцүү байна. Яг энд л эрхийг хөсөрдүүлж байгаа юм гэж» тэр ярилаа.

Америкийн сонгуулийн системийн онцлог анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм. Энэ систем тийм ч тунгалаг биш байгаа юм. 11-р сарын 6-нд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Харамсалтай нь АНУ-ын иргэд нэр дэвшигчдийг шууд сонгож чадахгүй юм. Үүнээс гадна хэдэн зуун мянган сонгогчид өөрсдийнхөө нэрийг нэрсийн жагсаалтаас олохгүй. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намаас нэр дэвшиж байгаа Чери Хонкала ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн юм: « АНУ-ын сонгуульд ажиглагчдыг оролцуулдаггүйн нэг гол шалтгаан нь саналаа өгхийг хүсэхгүй байгаа болон саналаа өгөх боломжгүй хүчнээн олон хүн байгаа гэдгээ нуух зорилготой юм. Харин одоо зарим нэгэн мужуудад “саналаа өгөх зөвшөөрөл” гэгчийг өгөх систем эргэн ирж байна. Амьдрах доод түвшингээс доогуур амьдарч байгаа хүмүүс болон ажилчин анги зэрэг бодитой сонгогчидод санаатайгаар сааад тотгор учруулдаг юм гэж» тэр ярилаа.

Далайн чандах улсад ардчилалын хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгааг ОУ анх удаагаа олон улсын түвшинд тавьж байна. Асуудалд хандах хандлагыг өөрчлөх цаг болсон гэж Төрийн Думын олон улсын байнгын хорооны дарга Алексей Пушков үзэж байна. Өнгөрч буй долоо хоногт оросын парлламентын гишүүд АНУ дахь хүний эрхийн байдлыг хэлэлцлээ. Бид маш удаан хугацааны туршид биднийг сургах уламжлалт ардчилал гэгчтэй улс орон байдаг гэдэгтэй эвлэрч ирсэн. Зөвлөлтөөс хойшхи ОУ саяхан 20 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ардчилалын багшийн үүргийг өөртөө оногдуулсан тэр улс нь энэ бүх хугацаанд өөрөө энэ асуудалд төгөлдөржөөгүй гэдгээ харууллаа.Тэгээд энэ АНУ гэгч нь өөрийн орныхоо дотор болон гадаадад хүний эрхийг өргөнөөр зөрчиж байгааг бид нүдээрээ үзлээ. Жишээ нь, Ойрхи Дорнод болон Зүүн Европт байгаа ТТГ-ын нууц шоронгууд байна. АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудын Афганистанд явуулж байгаа байлдааны ажиллагааны явцад энгийн номхон иргэд амь насаа алдаж байгаа зэрэг олон жишээг дурдаж болно. Ийм нөхцөлд дуугүй байна гэдэг Барууныхан өөрсдөө хүний эрхийг зөрчиж байгааг барууны ОНХМХ-үүд санаатайгаар мэдээлэлийн ваакум үүсгэн хаацайлж байгаатай эвлэрч байна гэсэн үг юм гэж тэр ярилаа.

Одооноос эхлэн Москва, Америкийн нэгдсэн улсын хүний эрхийг зөрчиж байгаа зөрчлийг байнга сануулж байх болно. Хүний эрхийг хэрхэн мөрдөх ёстойг АНУ бусдад заах биш, өөрсдөө түүнийг мөрдөх ёстой гэж оросын дипломатчид үзэж байна.