Пуужингийн 1-р шатанд нь гэмтэл гарснаас болж хөөргөлт нь хойшлогдсон Өмнөд Солонгосын KSLV-1 пуужинг 11-р сарын дундаас нааш хөөргөхгүй. Албан ёсны хүмүүсийн мэдээнээс иш татан солонгосын Ёнхап агентлаг ингэж мэдээлсэн байна. Сөүл хотоос өмнө зүгт 485 километрт орших Наро сансарын хөлгийн буудлаас энэ пуужин баасан гаригийн өглөө хөрөх ёстой байсан юм. Хөөргөлтөөс хэдхэн цагын өмнө гелий шахаж байх үед KSLV-1 пуужин тээгчийн 1-р шатнаас гелий алдагдаж байгаа нь илэрсэн гэж Өмнөд Солонгос улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамны орлогч сайд Чо Рю Лэ мэдээлсэн байна. Ирэх долоо хоногийн эхээр орос, өмнөд солонгосын мэргэжилтнүүд хий алдагдсан учир шалтгааныг тогтоох болно. Энэ пуужин тээгчийн анхны хөөргөлт нь 2009, 2010 онуудад болсон ба хоёулаа амжилтгүй болсон юм. Өмнөд солонгосын анхны сансарын пуужин бүтээх ажил 10 жилийн өмнө эхэлсэн юм. Оросын ирээдүйн “Ангара” пуужинд зориулан зохион бүтээгээд байсан хөдөлгүүрийг Өмнөд Солонгос улс ашигласан юм.