Сургуульд охидууд нүүрний хаалт зүүхийг Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров зөвшөөрөхгүй. “Манай БН улсын сургуулиудад нийтийн дүрмийн дагуу нэгдсэн хувцас, шашны хичээлийн дагуу шашны хувцас, биен тамирын, хөдөлмөрийн хичээлийн гэсэн 4 дүрэмт хувцас өмсөж байгаа. Хэрвээ эцэг эхчүүд охидууд нь нүүрний хаалт зүүх ёстой гэж үзэж байгаа бол хөлсний багш аваад гэртээ сургах хэрэгтэй” гэж “Россия-1” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Евкуров мэдэгдсэн байна. ОУ-ын европын хэсгийн өмнөд нутгийн Ставрополь хотын нэгэн сургуулийн захирал 10-р сард лалын шашинтай охидууд сургууль дээрээ нүүрний хаалт зүүхийг хориглосон юм. Тэдний эцэг эхчүүд нь шүүхэд өргөдөл өгсөн ба энэ хориг нь оросын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж шүүх үзсэн байна.