Лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоох тухай тохиролцоогоо сирийн арми биелүүлсээр байгаа ба "эвлэрэлийг 2 дахь өдрөө зөрчиж байгаа дайнчдын дайралтыг няцааж байгаа” юм. Сирийн нийслэлийн захд байгаа армийн хянан шалгах товчоог өнгөрсөн бямба гаригт хэд хэдэн удаа дайнчид дайрсан гэж Сири улсын цэргийн командлалын мэдэгдэлд өгүүлсэн байна. Дамаск хотоос хойд зүгт орших Хомс, Хама болон өмнөд зүгт байдаг Дераа хотуудад засгийн газрын цэргүүдийг буудсан байна. Идлиб мужийн Харима, Силькине хотуудад байрласан дайнчдын байрлалд цэргүүд хариу гал нээсэн байна. Сири улсын зүүн нутгийн Дейр-эз-Зоре хотын христосын сүмийн дэргэд алан хядагчид бөмбөг дэлбэлсэн байна. Азаар хүний амь эрсдсэнгүй. Мөн тэр хотод болсон өөр нэг дэлбэрэлтээс болож энгийн номхон 5 хүн алагджээ. Алеппо хотын хуучин хэсгийн Хан-эль-Вазир худалдааны дүүрэгт харуулын цэргийнхэнд халдсан байна. Гал зогсоох тухай хэлэлцээрийг мөрдөхөөс татгалзсан “Жебхат-ан-Нусра” хэт даврагч бүлэгийн дайнчид Халебын хойд хэсгийн Ашрафия дүүрэгт курдуудыг өдөөн хатгаж эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.Үүнээс гадна “Азаазын хойд бригад” бүлэглэлийн дайнчид ливаны сэтгүүлч Фиду Итаниг барьцаалсан байна. Эвлэрэл тогтоосон 2 дахь өдөр гэхэд бүх Сири улс даяар 58 хүн амь насаа алдсан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.