Өнөөдөр Солонгосын энх тайвны төлөө үндэсний хорооны төлөөлөгч Өмнөд Солонгост эхлэсэн «Хогук» жил дутмын цэргийн сургуулийг «БНАСАУ-д цөмрөн орох зорилгоор урьтаж өгөх цохилтын бэлтгэл» хэмээн нэрлэв. Өмнөд Солонгосын 240 мянга орчим цэргийн албан хаагч сургуульд оролцож байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 100 мянгаар илүү олон байна. Тусгай газрын төлөөлөгчийн хэлснээр Сеулийн цэргийн сургуулийн уршгаар Солонгосын хойгийн байдал маш түгшүүртэй болж, ялимгүй будлиан ч өргөн хүрээтэй зэвсэгт мөргөлдөөн болж хувирна БНСолонгос Улс ба АНУ-ын өдөөн хатгалгын хариуд БНАСАУ-аас «хайр найргүй сүйрлийн сөрөг цохилт өгнө» гэж Солонгосын энх тайвны төлөө үндэсний хорооны төлөөлөгч анхааруулав. Америкийн 500 орчим цэргийн албан хаагч 11-р сарын 2 хүртэл үргэлжлэх «Хогук» цэргийн сургуульд бас оролцож байна.