Нисгэгчгүй нисдэг аппаратын дайралтын улмаас энгийн номхон оршин суугчид амь үрэгдэхийг цэргийн гэмт хэрэг хэмээн үзэх ёстой гэж НҮБ-ын хүний эрхийг хамгаалах шинжээч Бен Эммерсон үзэж байна. НҮБ-ын тусгай хэлтэс ийм аппаратыг хэрэглэн энгийн хүмүүсийн амийг хохироосон гэмт хэргийг мөрдөн байцаах юм.

Нисгэгчгүй нисдэг аппаратын дайралтын үеэр энгийн оршин суугчид санамсаргүй амь үрэгдэх тохиолдол олонтаа гарч байна. Ийм аппаратын бөмбөгдлөлт 15 метр гаруй газрын эргэн тойрныг хамрана. Түүнээс гадна алсаас ажиллуулж байгаа мэргэжилтэн байг заримдаа буруу сонгож авдаг. Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов хэлэхдээ

«Ийм тохиолдол ялангуяа Афганистан, Пакистан улсуудад олонтаа гарч байна. Америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар цугларсан хүмүүсийг хэт даврагсад буюу талибууд хэмээн үзэж дайрсны дараа энгийн оршин суугчид хэлмэгдсэн нь тодроно. Энэ удаад алдсан гэж америкийн талаас тайлбарлаж, зэмлэлээс зайлсхийг оролддог. Юу гэвэл энэ нь шууд ажиллагаатай зэвсэг биш. Жолоодох мэргэжилтэн өөр газарт байдаг. Тэд чухам хэн цугларсныг алсаас тогтоож чадахгүй байна. Энэ нь нэлээд хүнд түвэгтэй асуудал болсон» гэв.

Хуримын ёслол хийгчид болон жин цуваа ба хуурай гишүү түүж яваа хүүхдүүдийг буудан хөнөөжээ. Шинжээчдийн дүгнэснээр 2004 оноос хойш нисгэгчгүй нисдэг багажийн дайралтын улмаас наанадаж 2292 хун амь үрэгдээд байна. Хичнээн хүн террорист, ямар хэсэг нь энгийн хүмүүс байсан тухай статистикийн тоо баримт алга. Тухайлбал 4 хүний амийг санамсаргүй хохироосон гэж 2008 оноос Афганистанд нисэгчгүй нисдэг аппарат хэрэглэж байгаа Их Британийн БХЯ-аас мэдээлэв.

Үүний хамт хичнээн зэвсэгт этгээдийг хөнөөсэн тухай мэдээлээгүй. Нисэх онгоцны цохилтоор хөнөөсэн хүмүүсийг танихад хэцүү гэж тайлбарлажээ. АНУ Афганистанд хичнээн хүн хэлмэгдснийг тоолох ч үгүй байна. Энгийн 50 орчим хүн, 2000 гаруй террорист амь үрэгдсэн тухай сүүлийн 7 жилд Пакистанд явуулсан үйл ажиллагааныхаа тоймд заажээ. Харин НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр Пакистанд америкийн нисэгчгүй нисдэг багажийн цохилтын уршгаар энгийн 474 оршин суугч түүний дотор 176 хүүхэд амь үрэгдсэн юм.

Хэвлэл мэдээлийн хэрэгслуудээс уламжлаж заасан хэрэг явдлын буруутнууд уучлал гуйдаг. Санамсаргүй алдаанаас болж ямар ч гэм зэмгүй хүмүүс амь үрэгдсэн гэж тайлбарладгийг цэргийн тоймч Виктор Литовкин тэмдэглээд

«Энгийн номхон оршин суугчид биш террористуудад л цохилт өгсэн. Энгийн хүмүүс хэлмэгдсэн нь дайны уршиг гэдэг. Дайны дүрмээр дайсны эсрэг тэнцүү зэвсэг хэрэглэх ёстой.Гэвч хэн ч мөн дүрмийг даган мөрдөхгүй байна. Юу гэвэл дайнд ялахыг л бүгд оролддог. Ялагч нь ямагт зөв байдаг» гэв.

Үүний хамт цохилтын нисэгчгүй нисдэг багаж хэрэглэхийг хориглож эсвэл орон сууцны бүст ажиллагааг нь хязгаарлах тухай хүний эрхийг хамгаалагчдын уриаг тоомсорлохгүй байна гэж улс төр судлаач Иван Коновалов хэлээд

«Ийм аппарат хэрэглэхийг хаана ч хориглохгүй гэж үзэж байна. Юу гэвэл энэ нь «тун тохилог» зэвсэг юм. Ийм зэвсэг цэрэг офицерийн амь насыг хамгаалж байна. Иймээс түүнийг илүү өргөн хэрэглэнэ. Мөн зэвсэг хэрэглэх үйл явцыг маш нарийн боловсруулах нь зайлшгүй чухал» гэв.

Цохилтын нисэгчгүй нисдэг багажийн технологийг хэрэглэж байгаа улсууд дайралтыг мөрдөн байцаах бие дасан системийг байгуулахыг хүсэхгүй байгаа учраас НҮБ асуудлыг шийдвэрлэхийг оролдоно. Мөрдөн байцаах тусгай хэлтэс нь ирэх оны эхээр Женевэд ажиллаж эхлэнэ.