Олон улсын эдийн засгийн хэрэг эрхлэх газрыг БНХАУ-ын ГХЯ-д байгуулав. Мөн алхам Хятадын удирдлагаас эдийн засгийн дипломат ажиллагаанд улам их анхаарал тавьж байгааг тусган харуулсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.

Шинэ газрыг байгуулах тухай ХКН-ын 18-р их хурал нээгдэхээс нэг сарын өмнө зарлан мэдээлсэн нь тэмдэглүүштэй. Их хурлын үр дүнгээр ойрын 10 жилийн улс орныхоо гадаад дотоод бодлогыг тодорхойлох шинэ үеийнхэн засгийн эрхэнд гарах юм. Энэ завсар Хятад улс ДНБ-нийхээ хэр хэмжээгээр одоо дэлхийд тэргүүлж байгаа АНУ-аас давах тэмдэглэлтэй үйл явдал болно гэж эдийн засагчид таамаглав.

Удахгүй ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болох Си Зиньпиний баг одоохондоо Хятадыг ХХ1 зууны хэт гүрэн улс болгох бүрэн төгс үзэл баримтлалгүй байна. Хятадын геополитикийн хоёр зүйл эсрэг тэсрэг байна. Нэг талаас дотоодын хөгжилд анхаарлаа төвлөрүүлэн «тэсвэр тэвчээртэйн байх» уламжлалт чиг бодлогыг хэвээр хадгалж байна. Энэ нь Хятадын аугаа их шинэчлэгч Дэн Сяопины үзэл санаанд нийцэж байна.

Нөгөө талаас амжилттай шинэтгэлийн эрч хүч хятад үндэстэн ба түүний удирдлагын үзэл санаанд нэлээд их нөлөө үзүүлж байна.Хятад урагш давшингуй ахих идэвхтэй улс болж байна. Хятад дэлхийн тэргүүлэх бүх улстай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна. Хятадаас дэлхийн алслагдсан өнцөг буланд хөрөнгө оруулж байна. Евро бүсийн эдийн засгийн сул дорой байдлыг давахад Хятадаас туслана гэж европын орнуудын удирдагчид найдаж байна.

БНХАУ АНУ-ын ба түүний холбоотнуудын «гуравдахь ертөнц» гэгдсэн бүс нутаг дахь хариуцлагын хүрээнд нэвтэрч, өрнөдийг Ази, Африк, Латин Америкийн орнуудын түүхий эдийн салбараас шахан зайлуулж байна. Хятад хилийн чанадад чөлөөт худалдааны интеграцийн бүсийн системийг төлөвшүүлж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, олон улсын эдийн засгийн шудрага ёс журмын төлөө олон улсын хэм хэмжээнд тодорхой хэмжээний хариуцлага өөртөө ногдуулсан гүрэн улс болсноо харуулж байна.

Гэсэн ч Хятадын дотоодын хөгжлийн хэрэгцээ, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах явдал дипломат ажилтнуудаас эдийн засагт илүү их анхаарал тавих гол шалтгаан болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин «Оросын дуу хоолой» радио өгсэн ярилцлагдаа тэмдэглээд

«Нөөц, борлуулах зах зээлийн төлөө тэмцэл Хятадын эдийн засгийн стратегийн гол зорилго болсон. Эдийн засгийн түүхий эдийн чиглэл хятадын дипломат ажиллагаанд чухал байр эзлэв. Хятадын эдийн засаг түүхий эд юуны түрүүнд эрчим хүчний нөөцийн импортын эх сурвалжаас ихээхэн шалтгаалж байна.

Хилийн чанадад хятадын хөрөнгө оруулалтын таатай уур амьсгалыг бүрдүүлэх нь шинэ газрын ажлын өөр чухал чиглэл болно. Хятад улс шинэ газрыг байгуулахын өмнө дэлхийн эрсдэлтэй бүс нутагт хөрөнгөө оруулж,нэг хэсгий нь алдсан билээ. Шинэ газар дүн шинжилгээ хийж чухам ямар улс хөрөнгө оруулах төсөлд эрсдэлтэй биш байгааг тодорхойлоно» гэв.

Бээжин дэлхийн ба бүс нутгийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэх юм. Хятадын удирдагчдыг «Хорины бүлэг», БРИКС, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Меконг мөрний сав газрын эдийн засгийн хамтын ажиллагааны механизм зэрэг форумд оролцуулах бэлтгэл ажил ГХЯ-ны олон улсын эдийн засгийн хэрэг эрхлэсэн газрын мэдэлд байх болно.

Гадаад бодлогын бусад чиглэлийн нэгэн адил эдийн засгийн дипломат ажиллагааны зорилго, зорилтыг хятадын нийгэмд радикал эх оронч ба үндэсэрхэг үзэл гаарсан нөхцөлд тодорхойлох юм. Энэ нь удирдлагад нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ удаа япон-хятадын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдсан нөхцөлд болж байгаа үйл явдлууд үүнийг нотлон харуулав. Харин Хятадын 5 дахь үеийн удирдагчид тэсвэр тэвчээртэй байж, хүчирхэг боловч даруухан хариуцлагатай гүрэн улсын дүр төрхийг урагш ахиулах нь улс орны ашиг сонирхолд нийцэж байгааг ойлгож байна гэж профессор Сергей Лузянин үзэж байна.