037 настай Намира Салим пакистаны анхны эмэгтэй сансрын нисгэч болох бодолтой байна гэж Франс Пресс агентлаг мэдээлэв. Тэрээр ирэх онд Ричард Брэнсоны «Виржин Галактик» сансрын кампанийн тусламжтайгаар аялал жуулчлалын нислэг хийх төлөвлөгөөтэй байна. Нийслэг хэдийд хийх нь тодорхой биш байна. Энэ нь арилжааны сансрын анхны нислэг болох юм. Салим нислэгт оролцохын тулд 200 мянган доллар төлөв. Арабын Нэгдсэн Эмирт улсад барилгын ажил хийдэг хүнд тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа гэр бүл нь ийм хэмжээний хөрөнгө цуглуулахад нь туслажээ. Пакистанд түүний төлөвлөгөөг зарлан мэдээлсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусгүйг «пакистаны анхны эмэгтэй сансрын нисгэгч» хэмээн нэрлэв. Салим үүгээр бахархаж байна. Түүнийг пакистаны сонингуудад нэг бус удаа дурдсан юм. Тухайлбал Салим 2007 онд Хойд туйлд, 2008 онд Өмнөд туйлд очсон пакистаны анхны эмэгтэй болжээ. Хожим Эверестийн оргилоос шүхрээр буусан өмнөд азийн орны анхны төлөөлөгч болсон байна. Салим бүх аялалдаа «дэлхийн туг» авч явсан юм. Одоо тэр дэлхийн туг гэгчийг улс орныхоо өмнөөс сансарт «мандуулах» бодолтой байна.