Монгол улсын БХЯ-аас 99 цэргийн сургуулийн сурагч, бага офицерийг Орост суралцуулахаар явуулна. «Манай орны шилдэг офицерууд Орос улсад сурсан. Одоо ч энэ уламжлал үргэлжилж байна. Орос улс бол дэлхийн хүчирхэг гүрэн улс хийгээд оросын цэргийн сургууль дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсэн» гэж Монгол улсын БХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Я. Чойжамц үүнтэй холбогдуулан мэдэгджээ. Эдүгээ монголын 300 орчим офицер дэлхийн 20 гаруй улсад суралцаж байна. Цэргийн бүх сургуулийн сурагчдын 70 хувь нь Орост ногдож байна. 1923 онд Монгол улс анх удаа цэргийн сургуулийн сурагчдаа Орос улс руу явуулжээ.