Орос улс Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Ливид үйлдсэн цэргийн бүх гэмт хэргийг мөрдөн байцаахыг уриалав. Өнгөрсэн оны 10-р сард Ливид цэргийн кампанит ажиллагаа эцэслэснээс хойшхи бүх гэмт хэргийг бас мөрдөн байцаах ёстой гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич онцлов. Өнгөрсэн оны 2-р сард НҮБ-ын АЗ-өөс гаргасан тогтоолын дагуу Ливид үйлдсэн бүх гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд мөрдөн байцаахаар шилжүүлснийг дипломат ажилтан дурдав. Гэвч Ливид өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа зогссоноос хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсэн боловч энгийн номхон хүмүүсийг хөнөөж, олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчсэн буруутнуудыг эрүүгийн хариуцлагад татаагүй байна.