Дэлхийд бүр 500 сая хүн орос хэлтэй байна гэж өчигдөр Санкт-Петербургийн улсын их сургуулийн ерөнхийлөгч Людмила Вербицкая Санкт-Петербургад хуралдаж байгаа Дэлхийн эх орон нэгтнүүдийн их хурал дээр мэдээлэв. Түүний хэлснээр орос хэл дэлхийд хятад, англи хэлний дараа гуравт орж байна. Эдүгээ орос хэл ямар нэг хэмжээгээр 100 улсад зааж байна гэж Вербицкая мэдээлэв. « Орос улсад хандах хандлага ч өөрчлөгдэж байна. Манай орныг аюул учруулж мэдэх улс хэмээн үзэхээ больж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэх болсон» гэж Людмила Вербицкая тэмдэглэв.