Токто арлуудын солонгос нэрийг Google интернет-картаасаа зайлуулж, Лианкур нэр хэрэглэж байна гэж өчигдөр өмнөд солонгосын Кей-би-эс телевизийн сувгаар мэдээллээ. Эдгээр арал солонгосоор Токто, японоор Такэсима, англиар Лианкур зэрэг нэртэй байсан. Түүнээс гадна тус компани Өмнөд Солонгос, Япон улсуудыг зааглаж байгаа тэнгисийг Зүүн тэнгис, Япон тэнгис хэмээн нэрлэж байна. Урьд мөн тэнгис Google компанийн картад тусгагдаагүй байсан. Эдгээр өөрчлөлт улс төрийн шалтгаангүй гэж компани мэдэгдэв. Японы Симанэ муж улсын удирдлагаас компанид зохих хүсэлт тавьсны дараа арлуудын солонгос нэрийг өөрчлөсэн гэж японы зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ. Өмнөд Солонгосын «Чосон ильбо» сонины мэдээлснээр 10-р сарын эхээр японы засгийн газраас эдгээр арлын нэрийг өөрчлөх хүсэлт тавих шийдвэр гаргасан байна. Токто арлууд Өмнөд Солонгос Японы хооронд маргаан үүсгэв. Энэ оны 8-р сарын эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Токто арлуудад очсноос хойш эдгээр хоёр улсын харилцаа хурцдсан юм.