ОУ-ын болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн ээлжит уулзалт 11-р сард Эр-риядад болж Сири улсын асуудлыг хэлэлцэх болно. Карнегийн сангийн Ойрхи Дорнодын төвөөс өнгөрсөн 10-р сард Стамбулд зохион байгуулсан бага хурал дээр сирийн асуудал бас гол сэдэв байсан юм. Оросын дипломатч Вениамин Попов энэ тухай ингэж ярьж байна.

«Энэ нь Барууны орнуудын төлөөлөгчид болон арабууд оролцсон томоохон бага хурал байсан юм. Мөн Орос, Хятад улсуудаас төлөөлөгчид байсан ба Иранаас хоёр хүн оролцсон. Харин Сири улсын төлөөлөгчид оролцоогүй. Сирийн хямралыг зохицуулах талаар нилээд нээлттэй яриа болсон юм. Харин оросын байр суурьд хандах хандлага өөрчлөгдөөгүй юмаа гэхэд өөрчлөгдөх тийшээ хандаж байна гэдэг нь харагдаж байсан. Харин арабын ертөнцөд түүнийг ойлгож эхлэж байгаа ба зөв үнэлэж эхэлсэн юм.

Иракчууд, ливанчууд, египетчүүд, иорданчуудын зүгээс хямралыг улс төрийн аргаар зохицуулах чигт хандаж байгаа нь харагдсан. ОУ-ыг зөв ойлгож эхэлсэн юм.Энэ оны эхээр арабын зарим нэг түншүүд Сири улсын талаарх ОУ-ын байр суурьд шүүмжлэлтэй хандаж байсан. Харин Стамбулд арай өөр өнгө аяс сонсогдож эхэлсэн. Тэр үед хэн ч ОУ-ыг шүүмжлээгүй юм. Улс төрийн зохицуулалтад хүрэх шаардлагатай гэдгийг олонх нь ойлгож эхэлсэн бөгөөд Орос, Хятад улсуудгүйгээр үүнийг хийх боломжгүй, дэлхий дахинд хүчний харьцаа солигдож байгаа гэдгийг сайтар ойлгосон юм» гэж оросын дипломатч Вениамин Попов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.