БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан Бо Силайн хэргийг шүүн таслаж эхлэх шийдвэр гаргав. Тэрээр эрүүгийн гэмт хэрэг уйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Өчигдөр Бо Силайг хууль тогтоох дээд байгууллага - БХАТХ-ын гишүүдийн цэсээс хасав. Бо Силай ХКН-ын болох гэж байгаа ХУ111 их хурлын үр дүнгээр ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны бүрэлдэхүүнд орж магадгүй гэж урьд үзэж байсан. Гэвч британийн үйлдвэрлэл эрхлэгч Нил Хейвудийн амь насыг бүрлэгсэн гэмт хэрэг ийм найдварыг бүтэхгүй болгосон. 8-р сарын эхээр урьд үр нөлөөтэй байсан улс төрчийн гэргий Гу Кайлайг цаазлахаар шийтгэж, ёсоор болгох хугацааг хоёр жилээр хойшлуусан билээ.