НҮБ-ын дэрвэгчдийн хэрэг эрхлэсэн дээд комиссарын газраас гал түр зогсоох тухай хэлэлцээрийн ачаар Сирид хүмүүнлэгийн тусламж хуваарьлаж эхлэв. «Бидний түнш Сири арабын Улаан Хавирган сар байгуулага Алеппод урьдчилан хүргэсэн бүтээгдэхүүнийг хуваарьлаж байна» гэж Иордани дахь Дээд комиссарын газрын төлөөлөгч Рон Редмонд мэдээлэв. Түүний хэлснээр пүрэв гаригт бүтээгдэхүүнийг хуваарьлаж эхлэсэн хийгээд Алеппод 4 мянган хүн ийм тусламж аваад байна. Бямба гаригт аюулгүй байдлыг хангавал Алеппо, Идлибэд бараа таваар хуваарьлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Редмонд нэмж хэллээ.

10-р сарын 26-29-нд Ид аль-Адхи баярын өдрүүдэд гал зогсоосон нөхцөлд 65 мянган хүнд тусламж үзүүлэх бодолтой байна гэж Дээд комиссарын газраас пүрэв гаригт мэдээлжээ. Эдгээр нь ширүүн байлдааны уршгаар хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд очиж чадаагүй Алеппо, Идлиб, Ракка, Хомс хотуудын оршин суугчид юм. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хүнсний бус 550 тонн бараа бэлтгэжээ. Дөрвөн ширхэг гудас, зургаан хөнжил, усны том сав, гал тогооны хэрэгсэл, хуванцар хальс, ариун цэврийн хэрэгсэл цуглуулбар бүрт байгаа.