Японд Сенкаку гэж нэрлэсэн Дяоюйдао арлуудын эргэн тойрны асуудлаар Хятад хэрхэвч найр тавихгүй гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Жизюнь мэдэгдлээ. Тэрээр эл асуудлаар Японы ГХЯ-тай хийж буй зөвлөлдөөнд Бээжинг төлөөлж байна. «Бид бүх улс орон түүний дотор Японтой найрсаг харилцаатай байсан ч зарчмуудаа даган мөрдөх ёстой» гэж тэрээр мэдэгдэв. «Япон улсаас Хятадын байр сууринд буурьтай хандаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бусниулж мэдэх бүх ажиллагаагаа зогсоох ёстой» гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд тэмдэглэв. Тэрээр Японд хандан «алдаагаа засаж, бодит байдлыг харгалзахыг» уриалав. Хятад, Япон улсууд эл асуудлаар янз бүрийн сувгаар холбоо харилцаатай байна гэж Жан Жизюнь мэдээллээ. 9-р сароын эхээр японы засгийн газар Дяоюйдао арлуудыг эздээс нь худалдан авснаас хойш Бээжин Токиогийн хоорондын харилцаа эрс хурцдав. Хятадын засгийн газраас уг наймааг хууль бус хэмээн нэрлэж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт өнгөлзэж байна гэж Япон улсыг зэмлэв.