Өчигдөр НҮБ-ын АЗ-д Оросын төлөөлөгчид Дамаскад дэлбэрэлтэд хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдлийн төслийг тараав. Түүнчлэн баримт бичиг АЗ-ийн гишүүд «НҮБ-ын дүрмээр авсан үүргээ биелүүлж» террорын ямар ч илрэлтэй тэмцэхийг батласан байна. Гэвч Дамаскад явуулсан террорын ажиллагааны талаар мэдээлэл хангалттай биш байна хэмээн АЗ-ийн 15 гишүүн улсын нэгэн нь үзэж, мөн төслийг батлахыг эсэргүүцэв. Сирид хүч хэрэглэх ажиллагаа гаарсан нөхцөлд ганц будлиантай холбогдуулан мэдэгдэл гаргах хэрэггүй гэж тус улс үзэж байна. Өчигдөр Дэф-эш-Шоук орон сууцны хороололд хүүхдийн цэцэрлэгийн дэргэд блсон дэлбэрэлтэд 5 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархдав. Өглөөний арга хэмжээнд оролцохоор ирсэн хүүхдүүдийн олонхи нь дэлбэрэлтэд нэрвэгдэв. Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар энэ ажиллагаа пүрэв гаригт зарласан лалын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоох хэлэлцээрийг зөрчсен олон дайралтын нэг боллоо. Террористууд захиргааны Дераа төвд минажуулсан машин дэлбэлжээ. САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар үүний улмаас 3 хүн амь үрэгдэж, 11 хүнийг эмнэлэгт хүргэжээ.