Орос ертөнцийг нэгтгэх, гадаадад байгаа эх орон нэгтнүүдийнхээ эрх, ашиг сонирхолыг хамгаалах, тэнд үзүүлж байгаа тусламжаа улам өргөтгөх, гариг дэлхий дээр орос хэлийг улам тархаах зэрэг нь Санкт-Петербург хотод нээгдсэн Эх орон нэгтнүүдийн бүх дэлхийн 4-р их хурлын гол сэдвүүд боллоо.

Санкт-Петербург хотын хамгийн гоё байшингуудын нэг Тварикийн ордонд дэлхийн 94 улсаас ирсэн 540 төлөөлөгч цуглараад байна. Гадаад улсуудад амьдран суугаа 35 сая оросуудыг хамарсан нутгийн зөвлөлүүдийг тэд төлөөлөж байгаа юм. Оросын эх орон нэгтнүүдээ дэмжих нь манай улсын хамгийн чухал чиглэлүүдийн нэг гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин их хуралд оролцогчидод явуулсан видео илгээлтдээ онцлон тэмдэглэсэн байна: «2012-2014 оныг дуустал гурван жилийн дотор хэрэгжүүлэх эх орон нэгтнүүдээ дэмжих улсын өргөн хэмжээний хөтөлбөрийг өнгөрсөн жилийн эцсээр баталсан юм. Түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төсвийн нилээд их хөрөнгийг гаргаад байна. Энэ оны 1-р сараас эхлэн Эх орон нэгтнүүдээ хамгаалах сан ажиллаж эхэлсэн ба түүний шугамаар өөр улс оронд амьдарч байгаа оросуудын угсаатны соёлын эрхийг зөрчсөн тохиолдолд өндөр мэргэжлийн хууль зүйн тусламж үзүүлж байна. Эх орон нэгтнүүдээ эх оронд нь сайн дураар нь шилжүүлэн суурьшуулах улсын шинэчилсэн хөтөлбөр ирэх жил хүчин төгөлдөр болно. Одоогийн байдлаар 100 гаруй мянган хүн ашиглаад байгаа урьдах хөтөлбөрийн туршлага дээр энэ хөтөлбөрийг бэлтгэсэн юм» гэж ерөнхийлөгч ярилаа.

Анхны их хурал болсноос хойш өнгөрсөн 11 жилд гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдтэйгээ ажиллах бүхэл бүтэн бүтэц ОУ-д бий болоод байна. Засгийн газрын тусгай комисс ажиллаж байна. Оросын эх орон нэгтнүүдийн бүх дэлхийн зохицуулах зөвлөл 5 жил амжилттай ажиллаж байна. Энэ зөвлөлүүд нь дэлхийн 94 оронд байгуулагдаад өөр хоорондоо үр ашигтай хамтран ажиллаж байна. Энэ оноос эхлэн Эх орон нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалан дэмжих сан бодитойгоор ажиллаж байна.

Оросын төр улсаас өөрийн эх орон нэгтнүүддээ ийм их хайр халамж үзүүлж байгаа нь ОУ-ын түүхэнд урьд хожид үзэгдээгүй зүйл гэж Оросын эх орон нэгтнүүдийн бүх дэлхийн зохицуулах зөвлөлийн дарга Алексей Лобанов хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна. Оросуудын нутгийн зөвлөлийн үүргийг шинээр харах цаг болсон гэж тэр үзэж байна. Угтан тосох хөдөлгөөн байх ёстой юм: «Цаашид чанартай үсрэлт хийхийн тулд манай хөгжлийн хэрэгсэл болж чадах тийм институтыг байгуулах шаардлагатай байна. Зүгээр нэг нийгмийн хэдэн нэгдлийн бүлэг биш гадаадын бүх орос ертөнцийн нэгдэл байх хэрэгтэй байна. Битүү цагираг байлгүйгээр гол гол асуудлуудыг шийдвэрлэхэд ашиг тустай хэдэн мянган хүнийг манай хөдөлгөөнд татан оролцуулах нөхцлийн бүрдүүүлсэн нэгдэл байх ёстой юм. Аль болохоор олон хүнийг өөрийн тойрог замдаа татан оруулж чадах татах хүчний төв болж чадах юм бол бид өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах, нөлөө үзүүлж чадах хүч шууд болох юм» гэж тэр ярилаа.

Их хуралд оролцогчдын бодлоор бол оросын эх орон нэгтнүүд ОУ-ын нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхитэй тус нэмэр болж, улс орныхоо олон улсын нэр хүнд болон алдар нэрийг бэхжүүлэхэд туслах болно. Дэлхий дахинд орос хэлийг тархаах явдал бол хамгийн чухал зорилт юм.