АНУ-ын дараачийн ерөнхийлөгч хэн болсон ч Ази Номхон далайн бус нутгийн талаархи америкийн бодлого өөрчлөгдөхгүй. Энэ оны эхээр Обама Азид америкийн цэргийг нэмэгдуулэх шинэ стратегийг зарлан мэдээлжээ. Сонгуульд хэн ялсан ч стратеги өөчлөгдэхгүй гэж янз бурийн орны улс төр судлаачид узэж байна. АНУ, Хятадын хоорондын харилцаа стратегид гол байр эзлэв. Такушоку их сургуулийн дэргэдэх Гадаад орнуудын судлалын хүрээлэнгийн профессор, Олон улсын аюулгуй байдлын төвийн захирал Сато Хейго үүнийг тэмдэглэн хэлэхдээ: «Хятад улс АНУ-ын хувьд санхуугийн төдийгүй олон улсын аюулгуй байдлын асуудлаар нэг зэрэг өрсөлдөгч ба тунш болсон. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслууд шинэ засаг захиргааны үед америк-хятадын харилцаа өөрчлөгдэх телевийг идэвхтэй хэлэлцэж байна. Гэвч АНУ Хятадыг хохироон Японтой хамтын ажиллагааг бэхжуулэх замаар шийдвэртэй алхам хийхгуй бололтой. Хятадын талаархи АНУ-ын бодлогын тухайд гэвэл түүнийг «АНУ Ази Номхон далайн бус нутагт буцах» үзэл баримтлалын хурээнд авч үзэх хэрэгүй. «АНДБН-т буцах» үзэл баримтлалын дагуу бус нутагт цэрэг, соёл, нийгэм-эдийн засгийн салбарыг оролцуулан АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Цэргийн хүчин зуйл мен бодлогын зевхен нэг хэсэг болсон. Эдүгээ АНУ-аас АНДБН-ийн олон улс оронтой хамтын ажиллагааг төлөвшүүлж байна. Энэ нь Хятадыг тогтоон барих ажиллагаа биш. Тус бус нутагт АНУ-ын ур нөлөөг өргөжүүлэн бэхжүүлэх зорилт тавьсан. Үүнийг Хятадыг тогтоон барих ажиллагаа гэх нь андуурал болно» гэв.

Гэвч шинжээчид ийн тайлбарыг тэр болгон зөвшөөрөхгүй байна. Хятадыг тогтоон барих нь АНУ-ын тедийгуй Япон улсын гол зорилт болсныг бодит баримтууд нотлон харуулаж байна. Сүүлийн саруудад Сэнкаку(Дяоюйдао) арлуудын тойрны асуудал хурцдсан явдал Японыг үүнд тухирч байна. Тэгэхдээ стратегийн гол холбоотон-АНУ-тай харилцааг бэхжүүлэхэд тулгуурлсан гэж шинжээч Валерий Кистанов хэлээд: «АНДБН-ийн талаархи америкийн шинэ чиг бодлогыг хэрэгжүүлэхэд Японоос хувь нэмрээ оруулах ёстой гэж Япон үзэж байна.Юуны туруунд Нансэй арлуудын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Эдгээр арал Хятад Номхон далайд гарах замд оршиж байгаа болохоор үнэн чанартаа энэ замыг хааж мэднэ. Энэ нь Хятадын тэнгисийн цэргийн хүчний идэвхжлийг тогтоон барих америкийн чиг бодлогод материаллаг дэмжлэг үзүүлсэн хэрэг юм. Маш олон баримт үүнийг нотлож байна. Япон улс нэмэлт радарыг нутаг дэвсгэртээ байрлуулж, хамтын сургуулийг идэвхжуулж байна. Өөрийн хариуд АНУ Окинава баазад цохилтын хүчээ шинэчлэж, шинэ үеийн нисэх онгоцуудаа байрлуулж байна. Түүнээс гадна америкийн нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоцыг тийшээ явуулав. Америкийн шинэ стратеги Хятадыг л тогтоон барихад чиглэгдснийг эд бухэн нотлон харуулж байна. Хятад үүнийг сайн ойлгож, сэтгэл тугшиж байгаагаа илэрхийлж, хариу өгч чадахаа харуулах ажиллагаа явуулж байна» гэв.

Ойрын үед АНУ-ын гадаад цэрэг-улс төрийн стратегид Японы үүрэг бэхжиж дээшилнэ. Чухам хэн АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох нь үүнд нөлөөлөхгүй гэж шинжээч үзэж байна.