Хүн төрлөхтнийг соёл иргэншлийн дайн хүлээж байна. Америкийн улс төр судлаач Самуэль Хантингтон 90-ээд оны эхээр ингэж сануулж байсан юм. Хүйтэн дайны дараа хүн төрлөхтөн АНУ тэргүүтэй барууны, хятадын конфузын, японы, лалын, энэтхэгийн, латин америкийн, африкийн, зүүн славяны, ОУ тэргүүтэй үнэн алдартны гэсэн найман соёл иргэншилд хуваагдсан юм гэж Хантингтон үзсэн юм. Эдгээр соёл иргэншлүүд “нарны дараах байрны төлөө” тэмцэлдэж эхэлсэн ба яг зэрэгцэн оршин буй газаруудад цус урсах тавилантай юм. Ойрхи Дорнод, Балкан, Кавказ, Төв Ази, Энэтхэг-Хятадад цус аль хэдийн урсаж эхэлсэн гэж профессор үзсэн юм.

Соёл иргэншлийн мөргөлдөөний онол бүх дэлхийд түгээд байна. Бодит байдал дээр үнэхээр тийм байна гэж үү? Хэрвээ бид аль нэгэн соёл иргэншлийг харвал түүнд багтаж байгаа ард түмнүүд бүгдээрээ ижил бодол санаатай байгааг олж харахгүй. Тэгэхлээр соёл иргэншил гэдэг өөрийн гэсэн институцгүй, ашиг сонирхолыг зохицуулах болон хэрэгжүүлэх механизмгүй нь харагдаж байна. Соёл иргэншилд нэгдсэн засгийн газар, парламент, зэвсэгт хүчин, тусгай алба гэж байхгүй юм. Хэрвээ Хантингтоны онолыг шудрага гэж хүлээн зөвшөөрвөл, Ойрхи болон Дундад Дорнодод Түрк, Иран, Саудын Арав, Египет, Афганистан зэрэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг улсуудаас бүрдсан лалын нэгдсэн супер улс байгуулагдана гэдэгт итгэх хэрэгтэй болж байна. Бидний сэтгэж чадах ирээдүйд энэ нь боломжгүй юм.

Олон үндэстний улс орнууд соёл иргэншлээс ялгаатай нь өөрийн гэсэн цогц ашиг сонирхолтой түүнийгээ хэрэгжүүлдэг институц болон механизмтай бөгөөд энэ ашиг сонирхолыг байнга өөрчлөн байгуулж дараа нь хэрэгжүүлж хамгаалж байдаг юм. Ийм улс орнуудад өөрийн гэсэн нэгдсэн засгийн газар, парламент, зэвсэгт хүчин, тусгай алба байгаа юм. Улс орон байнга өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн үйлчилдэг ба эдгээр нь маш олон талтай учир тэр болгон соёл иргэншлийн болон бусад чиглэлүүдтэй нийцэж байдаггүй. Ийм учраас л улс орнууд угсаатны, шашны болон бусад шинж чанараараа ижил төсөөтэй хөрш улсуудтайгаа өрсөлдөж, сөргөлдөж байдаг юм.

Хэрвээ соёл иргэншлийн мөргөлдөөний тухай Хантингтоны онолоор бол ОУ, Хятад улстай байнга сөргөлдөөний байдалд байх ёстой болж байна. Учир нь Хятад улс бол өөр соёл иргэншилтэй, хүчтэй, сагсуу ойворгон, газар зүйн байрлалаараа ОУ-тай хил залгаа улс юм. Зөвлөлтөөс хойшхи хорь гаруй жилийн турш орос, хятадын харилцаа улам бэхжиж, бид нягт хамтран ажиллаж байгаа юм. Яагаад? Учир нь ОХУ, БНХАУ-ын төрийн ашиг сонирхол нь гол төлөв нийцэж байгаа юм.

Орос, украйн хүмүүс нэг соёл иргэншилд хамрагддаг, түүхийн болон угсаатны нэг үндэстэй, соёлын нэг үнэт зүйлсийг хуваалцдаг, хэдэн зуун жилийн туршид нэг улсад амьдран суусан, төрөл төрөгсөдийн нягт хэлхээ холбоотой юм. Гэтэл Украин улстай Орос улсын харилцаа маш хүнд байгаа ба яагаад ч сайжруулж чадахгүй байгаа юм. Учир шалтгаан нь тодорхой, Орос, Украйн улсуудын төрийн ашиг сонирхол нь хэд хэдэн чухал асуудал дээр зөрчилдөж байгаа юм. Манай улсын ашиг сонирхол нь гүржийн ашиг сонирхолтой зөрчилдөж байна. Үүний үр дүнд соёл иргэншил нь төсөөтэй бусад улсуудтай ОУ-ын харилцаанд хоосон орон зай үүсэж байна.

Гэхдээ энэ нь Москва зуун зуунд Киев, Тбилиситэй муудалцаж байна гэсэн үг биш юм. Улсын ашиг сонирхол цаг хугацааны аяст өөрчлөгддөг юм. Харин соёл иргэншил хоорондын мөргөлдөөнөөс болж хүчирхийлэл үүсч болох юм. Олон янзын шашин, угсаатны төлөөлөгчид болон хүн төрлөхтний ядуу бүлэглэл, “алтан тэрбумтануудын” хоорондын хэт үрэлтээс болж дэлбэрэлт үүсэхтэй нэгэн адил юм. Өрсөлдөх, сөргөлдөх гэдэг хүн гэдэг амьтны өөрийнх нь зан аяг юм. Ийм байсан, байх ч болно. Хэрвээ бид дэлхийн хөгжлийн хандлагын учрыг ольё гэж бодож байгаа бол 21-р зууны гол үйлчлэх хүч нь үндэстний улс орнууд байх болно гэдгийг санах хэрэгтэй. Эдгээр улс орнууд хэрхэн биеэ авч явахаас түүхийн цаашдын хувь заяа тодорхойлогдох болно.