Сүүлийн 50 жилд Евер Байгалын зүүн-өмнөд бүс нутагт тарваганы тоо 50 мянгаас 2500 хүртэл багассан тухай Орос улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг тал нутгийн төслийн бүс нутгийн зохицуулагч Вадим Кирилюк мэдээлэв.Өнгөрсэн зууны эхээр маш олон тарвага Өвөр Байгалын зүүн-өмнөд бүс нутагт суурьшсан хийгээд түүний арьс аж үйлдвэрийн аргаар бэлтгэж байсан билээ. Агнах ажиллагаа гаарсан учир тарваганы тоо хэдэн саяас хэдэн арван мянга хүртэл буурав. Тарвага Олон улсын Улаан номд бүртгэгдсэн юм. «2000 он гэхэд бүс нутагт тэдгээрийн тоо хоёр-гурван мянган хүртэл буурсан. 2012 он гэхэд энд дөнгөж 1500-2000 тарвага байсан» гэж Кирилюк тэмдэглэв. Ойрын арван жилд тарвага онгон байгалиас зайлахгүй. Дархан цаазтай газарт 300-400 тарвага байгаа.Тэдгээрийн тоо хэмжээ тогтонги байна» гэж тэрээр нэмж хэлэв.