«Архи уулгүй тэмдэглэх шинэ жилийн баяр» арга хэмжээ Буриадад гараа авчээ. Зохион байгуулах хороо нь архи уулгүй шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх болон нийт олноос согтууруулах ундаад зохисгүй хандах үзлийг төлөвшүүлэх талаар санал хураав. Мөн арга хэмжээ «Буриад, битгий уу!»архидахаас сэргийлэх, архидалтай тэмцэх мэдээллийн кампанит ажиллагааны нэг хэсэг болох ёстой. Иргэд ба албан байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг 11-р сарын 22-нд архидалын асуудлаар хийлгэх олон улсын сонголын хүрээнд авч үзэх юм. Буриад дөнгөж 972 мянган хүн амтай байхад жил дутам хэдэн мянган хүн согтууруулах ундаа, мансууруулах бодисоос болж нас барж байна. «Архи уулгүй шинэ жилийн баярыг тэмдэглэх» арга хэмжээний хүурээнд согтууруулах ундаа худалдахыг хориглохгүй. Эрүүл аж төрөхийн төлөө л тэмцэнэ. Энэ арга хэмжээний хүрээнд телевизээр архидалтай тэмцэх дүрс бичлэг үзүүлж, зохих гэрэлт хуудас гудамжуудад байрлуулж, янз бүрийн сургуульд лекц уншиж, хүмүүс архидалтай тэмцэх арга хэмжээг сайн дураараа зохиож явуулна.