«Талибан» радикал хөдөлгөөн Афганистан дахь олон улсын эвслийн төлөөлөгчидтэй АНУ-ын ивээлийн дор хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хөдөлгөөний толгойлогч Мулла Омар мэдэгджээ. Талибууд саяхан Катарт байгуулсан ажлын байраа дамжин хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. «Өөр сувгаар нууц хэлэлцээ хийх гээгүйг» Мулла Омар онцлов. Тэрээр Хамид Карзайн өнөөгийн засгийн газартай хэлэлцээ хийх тухай цуу яриаг няцаажээ. Зэвсэгт тэмцэл хийхээс татгалзахгүй. Мөн тэмцэл улс төрийн үйл ажиллагаатай нэг зэрэг явагдана. Эвслийн цэрэг ба Афганистаны аюулгүй байдлын хүчинд халдах ажиллагаа гаарах тухай талибуудын толгойлогч мэдэгджээ.