НҮБ-ын шинжээчид АНУ-аас террористуудыг устгахаар Афганистан, Пакистан, Йемен улсуудад өргөн хэрэглэж буй нисэгчгүй нисдэг аппаратаар энгийн ноихон оршин суугчдыг хөнөөж байгаа ажиллагааг мөрдөн байцаахад бэлэн байна.Мөрдөн байцаах хэсэг ирэх оны эхээр Женевэд ажиллаж эхлэнэ гэж терроризмтэй тэмцэх үеэр хүний эрхийг хамгаалах асуудлаар илтгэл тавьсан НҮБ-ын төлөөлөгч Бен Эммерсон мэдээлэв. Орон нутгийн оршин суугчдыг хөнөөсэн хэрэг явдал бүрийг тайлбарлахыг шаардана гэж тэрээр хэлэв. Эммерсон зөвхөн Пакистанд нисэгчгүй нисдэг аппаратын цохилтоор энгийн наанадаж 474 иргэн түүний дотор 176 хүүхдийг хөнөөснийг дурдав. Агаарасас ахин цохилт өгч, шархдаж бэртсэн хүмүүст туслахаар яаран очсон олон арван хүнийг алсан юм. Оршуулгын ёслолд оролцогчдод санаатайгаар халдсны улмаас олон хүн хэлмэгджээ.