Япон Хятадын БХЯ-дын зөвлөлдөөн Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр талын харилцаа хурцдсан учир тодорхой бус хугацаагаар түр зогссон тухай өнөөдөр Токиод БХ-ын сайд Сатоси Моримото мэдэгдэв. «Япон хэлэлцээг сэргээхэд бэлэн байна. Хэрхэх нь БНХАУ-аас шалтгаална» гэж сайд лавлан тодруулав. Хоёр талын зөвлөлдөөн Зүүн Хятад тэнгист харилцан ажиллагаа, аюулгүй байдлыг хангах асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд оршино.