Хятад навигацийн хиймэл дауулаа хөөргөж, «Бэйдоу» навигацийн системийнхээ сансрын аппаратын тоог 16-нд хүргэж нэмэгдүүлсэн тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Өчигдөр хиймэл дагуулыг бээжингийн цагаар 23 цаг 33 минутэд Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас «Их аян 3-Б» зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөв. Тойрог замд гаргах хиймэл дагуул дэлхийг хамрах хятадын системийн ажлыг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэхийг мэдээлэлд заажээ. Хятадын «Бэйдоу» навигацийн систем америкийн GPS,оросын ГЛОНАСС-той төстэй. Энэ системийг 2000 онд Хятадад нэвтрүүлж эхлэсэн. Анхны хиймэл дагуулыг 2007 онд тойрог замд гаргажээ. Хятадын навигацийн систем 2020 онд бүрэн төгс төлөвшинэ гэж үзэж байна. Тойрог замын 35 хиймэл дагуул нь мэдээлэл уламжлах юм.