Өмнөд Солонгосын KSL V-1 өнөөдөр хөөргөх байсан. Гэвч хөөрөлтийг оросын үйлдвэрлэлийн анхны угсраатай холбоотой техникийн шалтгаанаар хойшлуулсан байна гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн албанаас «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Зөөгч пуужинг ахин шалгахаар угсрах-турших газарт шилжүүлнэ. « Зөөгч пуужинг хэдийд хөөргөх тухай хожим мэдээлнэ гэж Оросын сансрын агентлагийн төлөөлөгч тэмдэглэв.Хруничевын нэрэмжит Улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төвд зохион бүтээж үйлдвэрлэсэн анхны угсраа бүхий KSL V-1 зөөгч пуужин Өмнөд Солонгосын Наро сансрын төвөөс хөөргөх байсан.