НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ид аль-Адха лалын баярын үеэр гал зогсоох тухай сирийн эрх баригчдын шийдвэрийг сайшаан дэмжив. Олон улсын байгууллагын төлөөлөгч Мартин Несирки өчигдөр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээллээ. «Одоо дэлхий баасан гаригийн өглөө тус улсад юу болохыг ажиглаж байх. Гал зогсоох нь гай зовлонд нэрвэгдсэн сирийн ард түмний төдийгүй бугдийн ашиг сонирхолд нийцэж байна» гэж тэрээр тэмдэглэв. Несиркийн хэлснээр эрх баригчид төдийгүй зэвсэгт хүчин Сирид гал зогсоох тухай зарлан мэдээлсэн нь чухал. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоовол хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд урьд байлдаанаас болж хүрч чадаагүй нутагт очно гэж НҮБ-ын төлөөлөгч онцлов.

Орос улс сирийн удирдлагын гал зогсоох шийдвэрийг бас сайшаан дэмжив. Дамаск цуст ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа батлан илэрхийлсэн нь зарчмын хувьд чухал юм. Тэгснээр сирийн дотоодын хямралыг яриа хэлэлцээ хийх улс тарийн замаар зохицуулах боломж нээгдэнэ гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт өгөөлжээ. Сирийн арми урьтаж гал зогсоовол зэвсэгт зарим бүлэг бас гал зогсоох амлалт өгснийг тэрээр тэмдэглэв. Өчигдөр АЗ НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимийн санаачилгыг дэмжиж, Сирид гал зогсоохыг уриалсан юм.