Ливид энгийн номхон хүмүүсийг алж, дайны хүүль зөрчсэн этгээдүүдийн хэргийг олон улсын шүүх таслаж, хариуцлага хүлээлгэнэ гэж Орос улс найдаж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Швейцарын ГХ-ийн сайд Дидье Буркхальтертай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв. Оросын сайд Сирид цуст ажиллагаа явуулж байгаа буруутнуудыг мөрдөн байцаах асуудлыг хөндөн эхлээд байлдан дайтаж байгаа талууд хуч хэрэглэх ажиллагааг зогсоож, хэлэлцээ хийж эхлэх ёстойг тэмдэглэв. 2011 оны 2-р сарын дундуур Ливид засгийн эсрэг олон нийтийн жагсаал эхлэж, зэвсэгт сөргөлдөөн болж хувирсан билээ.