Вашингтон хүний эрх, ардчилсан үнэ цэнэт зуйлийг хамгаалагчийн хүвьд дэлхийд гол үүрэг гүйцэтгэх гэсэн нь ор үндэсгүуй хэрэг. Юу гэвэл АНУ-д мөн салбарын байдал таагуй байна. Оросын ГХЯ-аас « АНУ-д хүний эрхийг хангах байдлын тухай» илтгэлийг нийтлүүлэв. Дипломат тусгай газраас мэдээлснээр олон хуудастай баримт бичиг дээр ажилласан шинжээчид олон улсын ба ундэсний нэр хүндтэй эх сурвалжийн батлагдсан мэдээлэлийг үндэслэсэн юм.

2012 онд олон улсын рейтингийн агентлагууд АНУ-д чөлөөтэй үг хэлэх, нийтлэх эрхийн хангамжийн тувшинг нэлээд доошлуулав. Энэ нь америкийн цагдаагийн газраас АНУ-ын эрх баригчдад таалагдахгуй «Уолл-стритийг булаан эзэл»эсэргүүцлийн арга хэмжээг тайлбарлаж байгаа сэтгүүлчдийн эсрэг маш хатуу арга хэмжээтэй холбоотой. Энэ нь олон нийтийн байгууллагуудаас ардчилал, хүний эрхийг ноцтой зерчсэн явдалд дэлхийн хамтын нийгэмлэг ба Вашингтоны анхаарлыг хандуулсан анхны тохиолдол биш. Тухайлбал Нью Йорк дахь Ардчилал, хамтын ажиллагааны хүрээлэнгээс цагдаа нар цагаачдад хүүль бус хандах, үг хэлэх эрхийг хөсөрдүүлэх, анги давхрагын адил тэгш биш байдлын тухай өгүүлдэг илтгэл дөрвөн жил дараалан нийтлүүлж байна. Нью Йорк дахь Ардчилал, хамтын ажиллагааны хүрээлэнгийн захирал Андраник Мигранян хэлэхдээ: «АНУ бол ардчилсан их уламжлалтай орон юм. Гэвч нийгмийн амьдралыг анхааралтай авч узвэл АНУ-ыг хүний эрхийг хангах шилдэг загвар хэмээн үзэж ул болохыг нотлосон олон асуудал байгаа» гэв.

11-р сарын 6-нд АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулийг жишээ болгон дурдая. Үүнд ардчилалын дээд хэлбэр илэрнэ гэж бодож болно. Гэвч нийгмийн давхрага, яс үндэстний байдлаар ялгаварлан гадуурхах, хүний сонгох эрхийг зерчих тохиолдол гарч байна. Ногоонтны намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Чери Хонкала «ОДХ» радиод ярилцлага өгөхдээ: «

Хууран мэхлэх боломж олохын тулд ажиглагчдыг сонгуульд байлгахыг зөвшөөрөхгүй байна. Манайд санал өгөхийг хүсэхгүй эсвэл өгч чадахгуй хун олон. Хожмын сонгогчид- ажилчин ангийн ба ядуу давхрагын телеелегчдэд зориуд саад учруулж байна гэв.

Орос улс далайн чанадын гүрэн улсын ардчилсан үйл явцад албан ёсны хэмжээнд өнөө болтол оролцохгуй байв. Гэвч асуудалд хандах хандлагыг өөрчлэх цаг болсон гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков хэлээд: «АНУ улс дотроо ба хилийн чанадад хүний эрхийг зерчиж байна. Тухайлбал Орос гаралтай хүүхдүүдийн эрхийг зерчиж байна. Энэ нь Ойрхи Дорнод, Дорнод Европ дахь ТТГ-ын нууц шоронгуудад хамаатай. АНУ ба НАТО-гийн гишүүн бусад улсаас Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагаа энгийн оршин суугчдыг амь үрэгдэхэд хүргэж байна. Ийн нөхцөлд үг дуугуй алмайран суух нь тэнд хүний эрхийг зөрчиж байгаагийн талаар өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бий болгосон « мэдээллийн хоосон зайг» дэмжсэн хэрэг болно» гэв.

Даваа гаригт оросын парламентын гишүүд АНУ-ын хүүль тогтоох, гүйцэтгэх дээд байгуулагуудад зориулсан хэдэн зөвлөмжийг батлав. Цаазлах шийтгэлийг азнах, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг хатуу шийтгэх, хүүхдийн садар самууныг дүрслэхэд хатуу хяналт тавих зэрэг тэдгээрийн дотор байна. Оросын депутатууд ба дипломат ажилтнуудын тэмдэглэсэнчилэн одоогоос Москва АНУ-д хүний эрхийг зерчснийг хатуу тууштай анхааран тэмдэглэх юм. АНУ хүний эрхийг хангахыг бусдад сургаж төдийгүй юуны түрүүнд өөрөө мөн эрхийг даган мөрдөж хангах ёстой.