2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аврагын Сочи хотод болох тэмцээний завсар чөлөөгөөр хөгжөөн дэмжигчид бүлээн устай далайн эрэгт биеэ шарж, цанаар гулгаж болох юм. 2018 оны зун тэмцээнүүдийг “Фишт” олимпын цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авах юм. Тус бүс нутгийн хамгийн өндөр оргилын нэрээр энэ цэнгэлдэх хүрээлэнг нэрлэсэн байна.

Уулын оргил дээр тогтсон хэсэг мөс шиг хэлбэртэй, хосгүй хагас тунгалаг оройтой “Фишт”цэнгэлдэх хүрээлэнг ирэх шил ашиглалтад өгөх юм. Техникийн үеүүлэлтээрээ энэ цэнгэлдэх дэлхийн хамгийн орчин үеийнх гэж тооцогдож байна. Жишээ нь, спортын талбай нь маш амархан асар том театрын талбай болон хувирдаг байна. Цэнгэлдэхийн суудал дээрээс цасан дуулгатай кавказын уулс болон далайн усыг нэгэн зэрэг харж болох юм. 2014 онд Сочи хотод Өвлийн олимп болсны дараа энэ цэнгэлдэхийг бага зэрэг өөрчилнө гэж Сочи хотын Хөл бөмбөгийн холбооны дарга Владислав Фунтяков ярьж байна: «Өвлийн олимпын тоглолтын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа спортын гол талбарыг дараа нь бага зэрэг өөрчлилнө. Үзэгчдийн суудлын тоог хэдэн мянгаар нэмэгдүүлэх юм. Энэ цэнгэлдэх Имеретийн нам дор газрын эргийн ойролцоо байрласан учир хосгүй бөгөөд дэлхийд ижилгүй юм» гэж тэр ярилаа.

Сочи хот нь Хар далайн эргийн дагуу 140 километр сунаж байрласан юм. Энэ газрын хосгүй цаг агаарын байдал зун далайд шумбаж, цанаар гулгах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Эргээс уулын оргил хүртэл дүүжин шатаар явж болно. Түүний бүхээгээс үзэсгэлэнтэй сайхан байгалыг бишрэн харж болно. Жуулчидад уйдах зав гарахгүй гэдэгт Сочи хотын Түүхийн музейн захирал Татьяна Концевая итгэлтэй байна: «Манай хот нь архитектурын маш гайхамшигтай дурсгалуудтай, түүх соёлын баялаг өвтэй юм. Хотын түүхийг эрт дээр үеэс эхлээд одоог хүртэл судлаж болох юм. Байгал нь үнэхээр үзэсгэлэнтэй сайхан. Түүнээс гадна кавказын гал тогоотой танилцах сайхан боломж байна» гэж тэр ярилаа.

Хотоос тийм ч холгүй хүрхэрээ, агуйнуудтай байгалын парк байгаа юм. Тэнд эртний хүмүүсийн отог бууц хадгалагдан үлдсэн юм. Жуулчидад нүүрсний цогон дээр шарсан мах, мах, ногоотой нутгийн пирог мэдээж хэрэг гэрийн дарс санал болгох болно. Кавказын ууланд усан үзэмийн талбай маш их байдаг юм. Оросын Ривьерт онгоцоор л очиж болно. Олон улсын “Сочи” нисэх онгоцны буудлыг 2014 оны Өвлийн олимпт зориулан саяхан сэргээн засварласан юм. Одоо энэ буудал ОУ-ын томоохон нисэх буудлуудын нэг болоод байна. Одоо маш эрчимтэй сэлбэн засаж, хөгжүүлж байгаа далайн боомт нь бас ойрын жилүүдэд Хар далай дахь хамгийн том усан аялал жуулчлалын боомт болох юм. Үүнээс гадна сочийн эрэгт 300 яхт буюу далбаат онгоц байрлах яхтын зогсоол бий болох юм.