Хятад АНУ хоёр худалдааны маргаантай асуудлыг хөндлөнгийн шүүгчгүйгээр шийдвэрлэж чадахгуй байна. ДХБ Хятадаас америкийн импортын автомашинд нэмэлт хураамж ногдуулсантай холбогдуулан АНУ-ын мэдүүлсэн гомдолыг авч үзэх шинжээчдийн бүлэг байгуулав. АНУ-ын мэдүүлгээр ДХБ-ын арбитражийн тусгай хэсэг ховор төмөрлөг, нарны батарейн экспортын талаар Хятадад тулгасан гомдолыг авч үзэж байна.

Өнгөрсөн онд Хятад улс америкийн «люкс» ангилалын машиныг зах зээлдээ худалдахыг зөвшөөрсэн билээ. Худалдагчид General Motors, Chrysler компаниудыг оролцуулан 3 тэрбум долларын бүтээгдэхүүн авчээ. Гэвч өрийн хураамж 2 хувь байхад, энэ бүтээгдэхүүнд 21,5 хувь импортын хураамж ногдуулав. Хятад үйлвэрлэгчидээ хамгаалахын тулд ийн хураамж нэвтрүүлсэн байна. АНУ-аас үйлвэрлэгчидээ татаасаар дэмжсний хариуд мөн арга хэмжээ авсан гэж Бээжин мэдээллээ.

АНУ ийн хураамжийг хүчингүй болгохыг Хятадаас хагас жилийн турш шаардаж ирсэн. Зөвлөлдөөн ур дунд хүрсэнгүй. Мухардмал байдалд орсон шиг байна гэж «Автоизвестия» сонины эрхлэгч Олег Осипов хэлээд: «Хоёр талын зэмлэл учир үндэстэй байна. Гэвч америкийн ч хятадын ч ажиллагаа зохисгуй талтай. Мэдээжээр импортын машинд ямар нэг нэмэлт хураамж ногдуулах нь ДХБ-ын ёс журамд харшлана. Нөгөө талаас Хятадад худалдсан америкийн машинуудыг төрийн татаасын тусламжтайгаар АНУ-д угсарсан байж болзошгуй. Үрьд засгийн газрын байгууллагуудаас концернуудад нэлээд их тусламж үзүүлж байсан. General Motors,Chrysler компаниудад ч тусласан билээ. Иймээс асуудлыг авч үзэж хэлэлцэх хэрэгтэй» гэв.

Хятадын дугуйн бүрээс, нарны батарейн импортыг хязгаарлахыг АНУ оролдсоны хариуд Хятад америкийн автомашинд нэмэлт хураамж ногдуулав. Хятадын хямд бүтээгдэхүүн үйлдвэрийг хаах, ажилчдыг ажилгуй болгох аюултай уршигтай хэмээн америкийн үйлдвэрлэгчид үзэж, гаалийн хатуу хязгаарлалтаар өөрсдийг нь хамгаалах хүсэлт тавьжээ. Тэгээд хятадын дугуйн бурээсийг АНУ-д 35 хувь нэмэлттэй худалдаж эхлэснээс хойш нэг жил өнггөрлөө. Одоо ДХБ-ын арбитражийн хэсэг хятадын нарны батарей ба америкийн машинуудтай холбоотой асуудлыг авч үзэж байна. Энэ нь шатрын нарийн түвэгтэй ерегтэй тэстэй гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн шинжээч Владислав Белов хэлээд: «АНУ ДХБ-д гомдол мэдүүлэх, баримт нотолгоо цуглуулах талаар дэлхийд тэргүүлж байна. Гэвч Хятад өөрийгөө маш сайн хамгаалж байна. Хоёр тал мөн өрөгт хожих эсвэл хайнцахыг хичээж байна. Маргаан юугаар дуусахыг сонирхон хүлээж байна. Хятадууд ба тэдний америкийн гадаад худалдааны түншүүдийн мэдүүлэг учир үндэстэй байна. Гэвч хоёр талын маргаан ямар үр дүнтэй болохыг урьдилан таамаглах аргагуй» гэв.

Нууцгай явууллага гаарч байна. ДХБ-ын үйл ажиллагаанд ч далдуур тал бий. 10-р сарын 18-нд АНУ, Хятадын хоорондын маргаанд АНУ ялсан гэж үзжээ. Бээжингээс AK Steel, ATI Allegheny Ludlum америкийн хоёр компаниос Хятадад нийлуулж байгаа ганд хэт өндөр тариф хүүль бусаар тогтоосон гэж ДХБ-ын давж заалдах хэсэг үзсэн юм. Харин түүнээс нэг долоо хоногийн өмнө ДХБ хятадын үйлвэрлэлийн эр эрэгт ногдуулсан хураамжийг багасгахыг ЕХ-нд албадсан билээ.

Цагаанаар нуух шатарч ёс төдий давуутай байдаг. АНУ Хятадтай тоглохдоо цагаанаар л нуух бодолтой байна. Ёс журмыг даган мөрдөхэд Хятадыг албадана гэж АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Барак Обама, Митт Ромни нар амлажээ. Гэвч Хятад «америкийн дурмээр» хэзээ ч тоглохгуй, АНУ өөр дурмийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс шинэ маргаан бур АНУ Хятад хоёр улсыг худалдааны дайнд ойртуулж мэднэ.