Сансрын клубын гишүүн болохыг Өмнөд Солонгос 10-р сарын 26-нд ахин оролдоно. Солонгосын зөөгч пуужингаар тойрог замд гаргах хиймэл дагуулыг мөн тэр өдөр хөөргэх юм. Орос улс зөөгч пуужинг зохион бүтээхэд оролцсон байна.

Өмнөд Солонгос аль хэдийнэ хиймэл дагуул зохион бүтээж үлдвэрлэж эхлэв. Анхны хиймэл дагуулыг 1993 онд францын»Ариан» зеегч пуужингаар тойрог замд гаргасан билээ. Хожим солонгосын бух хиймэл дагуулыг гадаадын зөөгч пуужингаар гадаадын сансрын хөлгийн буудлаас хөөргэжээ.

Одоо өмнөд солонгосын хиймэл дагуулыг «Наро» KSL V-1 солонгосын пуужингаар сансар луу явуулна. Тодруулж хэлвэл түүний нэг хэсэг нь солонгосынх. Анхны угсрааг нь Орост Хруничевын нэрэмжит төвд боловсрүүлжээ. Түүнээс гадна оросын мэргэжилтнүүд Венаро сансрын хелгийн буудлыг тохижуулахад солонгосын талд туслав.

Энэ нь «Наро» пуужин хөөргэх 3 дахь суулчийн оролдлого болно. 2009,2010 оны түрүүчийн хоёр оролдлого үр дүнд хүрээгуй. Эхлээд солонгосын үйлдвэрлэлийн 2 дахь угсраа саад болов. «2 дахь оролдлого амжилтгуй болсныг чухам хэн хариуцах асуудлаар мэргэжилтнүүдийн санал нийцэхгүй байна.

Энэ удаагийн хөөрөлт амжилттай болвол Өмнөд Солонгос сансрын гүрэн улсуудын клубад элсэх юм. Орос улс эрэлт хэрэгцээтэй пуужин хийж байгаагаараа бахархана. Төслийн амжилт оросын сансрын салбарын нэр хундийг бэхжуулнэ.

Гэвч Орос улс алсын хараатай бодлого баримтлахгуй байна гэж зарим шинжээчид үзсэн юм.2008 онд оросын сансрын хөлгөөр өмнөд солонгосын Ди Со-ён сансрын нисэгчийг тойрог замд гаргасан нь нэг, пуужин зохион бутээхэд нь бусад улсад туслах нь өөр хэрэг юм Мэдээжээр Орос улсаас пуужингийн технологийг Сеулд дамжуулж өгөөгүй. Оросын зеегч пуужин хэрэглэх боломж солонгосын талд олгосон юм. Гэвч солонгосын инженерүүд нислэгийг бэлтгэх үеэр манай мэргэжилтнуудтэй хамтран аажилласны ачаар туршлагатай болсон нь солонгосын пуужингийн хөтөлбөрийг урагш ахиулахад туслана..

Энэ нь хиймэл дагуулын арилжааны хөөрөлтийн ашигтай зах зээлд гарахыг эрмэлзэж байгаа Өмнөд Солонгос удахгуй Оросын өрсөлдөгч болно гэсэн уг.

Түүнээс гадна өмнөд солонгосын пуужингийн хөтөлбөр цэргийн талтай. Солонгосын үйлвэрлэлийн пуужингийн тусгалын зайг хязгаарлах талаар дангаар авсан үүргээ цаашид биелүүлэхээс татгалзана гэж 10-р сарын эхээр Сеул зарлан мэдээлжээ. Одоо Өмнөд Солонгос 800 км хүртэл зайны тусгалтай баллистик пуужин боловсруулна. Цэргийн ба энгийн пуужингийн технологи ойролцоо байгааг харгалзвал солонгосын инженерүүдийн «Наро» зөөгч пуужин дээр ажиллах үеэр олсон туршлагыг цэргийн баллистик пуужин бутээхэд хэрэглэж болзошгуй. Ийн ажиллагаа Өмнөд Солонгосын хөрш улсууд тууний дотор Орост таалагдахгуй байх.

Амжилттай хөөрөлт Өмнөд Солонгосыг пуужингийн клубын гишүүн болгож, Зуун Азийн орнууд аж үйлдвэрийн дээд зэргийн технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулна. Хөөрөлт амжилтгуй болсон ч пуужингитйн хөтөлберийг зогсоохгуй. Ямар нэг хөөрөлт нь амжилтгуй болсон ч Өмнөд Солонгос хөрш орнуудын дүргуйцэлийг ул тоомсорлон сансрын гүрэн улс болох хүсэлтээ биелүүлэхийг цаашид оролдоно.