Ойрын жилүүдэд Орос, Монгол улсуудын худалдааны харилцааг хөгжүүлхийн тулд импорт, экспортын бүтэцийг өөрчлөж, тэнцвэргүй байдлыг арилгах гэсэн хоёр гол асуудлыг шийдэх шаардлагатай байна. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ингэж мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Орос, Монгол улсуудын худалдааны эргэлт жилээс жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа билээ. Жишээ нь 2011 онд энэ хэмжээ 1тэрбум 600 сая доллароос давсан байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулвал энэ жилийн 10-р сар гэхэд худалдааны эргэлт 23%-иар өссөн байна. Гэхдээ асуудал байсаар байна гэж Виктор Самойленко үзэж байна. Монгол улсын оросын экспортын ихэнх хэсгийг нефтийн бүтээгдхүүн эзлэж байгаа гэж тэр ярьж байна: «Шатах тослох материал руу хазайх ийм хэлтийлт бидэнд хэрэггүй юм. Энэ нь ч ойлгомжтой . Уулын олборлолтын аж үйлдвэр Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа учир шатах тослох материалын хэрэгцээ улам их өсөж байгаа.

Жишээ нь, саяхан монголын талын хүсэлтээр “Роснефть” компани нийлүүлэлтээ 29%-иар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Гэхдээ ОУ зөвхөн бензин, дизелийн түлш үйлдвэрлэдэггүй, дэлхийн зах зээл дээр амжилттай зарагдаж байгаа машин, тоног төхөөрмжийн олон төрлийг бид санал болгож чадах юм. Эдгээр бүтээгдхүүнүүд нь бусад орноос нийлүүлж байгаа бүтээгдхүүнүүдтэй өрсөлдөх чадвартай юм. Монгол улсын хувьд бид эрчим хүчний болон уул, уурхайн тоног төхөөрөмж санал болгоход бэлэн байна» гэж элчин сайд ярилаа.

Өөр нэг асуудал нь орос, монголын худалдаанд тэнцвэртэй байдал алдагдсан явдал юм.ОУ Монгол улсад экспортлож байгаагаасаа хамаагүй бага бараа Монгол улсаас импортлож байгаа юм. Уул нь ОУ ихээхэн сонирхож байгаа монголын бүтээгдхүүний олон төрөл байгаа юм: «Жишээ нь, Эрдэнэт УБК-ад үйлдвэрлэж байгаа зэсний концентратыг бид худалдаж авах сонирхолтой байна. Энэ хамтарсан үйлдвэрийн 49% нь оросын талд харьяалагдаж байгаа юм. Гэтэл одоо бид Монгол улсаас нэг ч килограмм зэсийн баяжмал худалдаж авахгүй байна. Оросын ихэнх үйлдвэрүүд зогссон 90-ээд оны нөхцөл байдал үүнд нөлөөлсөн юм.

Энэ үед л Эрдэнэт үйлдвэр бүх зэсийн концентратаа өөр улсуудад нийлүүлж эхэлсэн юм. Харин одоо оросын аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, энэ түүхий эдийн хэрэгцээ өсөж байгаа юм. Бид зэсийн баяжмалыг Латин Америкийн орнуудаас зөөж байхын оронд Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлэх ажлыг сэргээвэл ухаалаг хэрэг болно. Одоо бид хаа байсан Латин Америкаас зөөхөөс өөр аргагүй болоод байгаа юм. Энэ асуудлыг бид монголын талтай шийдэхийг оролдож байна» гэж Виктор Самойленко ярьж байна.

Монгол улсын малын махны нийлүүлэлтийг ихсгэх асуудал худалдааны балансын тэнцвэрийн гажуудлыг арилгаж болох юм. ОУ жилдээ янз бүрийн улсуудаас 3 сая тонн орчим мах импортлож байна. Тэгэхэд Могол улсаас 15 мянга орчим мах худалдан авч байгаа юм. Тус улсын малыг халдварт өвчнөөс сэргийлэн эмчлэх ажил муу байгаатай энэ нь холбоотой юм. Монгол улс 2005 он хүртэл шүлхий өвчний эсрэг вакцинийг ОУ-аас худалдаж авч байснаа дараа нь больсон юм: «Монгол улсад 2010 онд шүлхий өвчин гарсан юм.

Тэр үед тус улс ОУ болон бусад улсад мах импортлох боломжгүй болсон юм. Монголын үхрийн болон хонины мах худалдаж авах сонирхолтой оросын засгийн газар монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ хөтөлбөр 370 сая рублийн өртөгтэй юм. Энэ хөрөнгө нь ОУ-ын мөнгө бөгөөд түүгээр шүлхийн эсрэг вакцин худалдаж авч байсан юм. Энэ мөнгийг оросын тал монголын талд тусламжийн журмаар олгосон юм. Бүх малыг вакцинаар тарьсны дараа монголын малын махыг ОУ-д нийлүүлэх хэмжээг ихсгэж болно» гэж элчин сайд ярилаа.

ОУ саяхан ДХБ-д элссэн явдал Монгол улсын уламжлалт экспортыг оросын зах зээл дээр нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэлээ гэж Виктор Самойленко тэмдэглэж байна. Хонины мах болон сүүн бүтээгдхүүнэээс авах импортын татвар 10%-иар багасах юм. Элдсэн арьс, хивс, малгай хувцаснаас авах татвар бараг хоёр дахин багасна. Эдгээр хүчин зүйлүүд нь орос, монголын худалдаанд сайнаар нөлөөлнө гэдэгт найдаж байна.