Япон, Хятад улсуудын хооронд болж байгаа Сенкаку арлын талаарх маргаантай асуудлын аль ч талд нь орохгүй гэсэн байр суурийг ОУ баримтлаж байгаа. Япон улсад айлчлаж байгаа ОУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ингэж мэдэгдсэн байна. Патрушев айлчлалынхаа явцад Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода, ГХЯ-ны сайд Коитиро Гэмба, БХЯ-ны сайд Сатоси Моримото нартай хэлэлцээр хийсэн байна. “Алан хядах ажиллагаа, хэт даврах үзэл, мансууруулах бодисыг хууль бусаар тараах, хууль бус цагаачлал зэрэг нийтлэг аюул занал АНД бүсэд байгаагаас гадна улс орнуудын газар нутгийн маргаантай асуудлууд энэ бүс нутгийн онцлог болж байна гэж” тэр тэмдэглэсэн байна. Тус бүс нутгийн нөхцөл байдал маш хөдлөнгө учир тогтвортой байдлыг хангахын тулд тэр нь аль тал руугаа өөрчлөгдөж байгааг мэдэрч байх нь маш чухал юм гэж ОУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.