ОУ-ын лалын шашинтнууд тахил өргөх Курбан-байрам баяраа тэмдэглэж байна. Энэ баяр гурван өдөр үргэлжлэх юм. Уламжлал ёсоор сүсэгтнүүд өглөөнөөс хойш намаз үйлдэж, дараа нь амьтан золигт гаргадаг байна. Лалын шашинтнуудын шүтээн Мекка руу сүсэгтнүүд бадарчилсан хаджа дууссныг энэ баяраар тэмдэглэдэг байна. Өнөөдөр Меккад Арафат уулан дээр гарах ёслол болж байгаа ба энэ үеэр сүсэгтнүүд өөрсдийн үйлдсэн нүглийнхээ төлөө Дээд бурхан тэнгэрээс уучлалт гуйн сайн сайхныг бэлэглэхийг хүсдэг байна. Зөнч Ибрахима буюу Авраам Бурхан тэнгэрийг хайрлаж, үнэнч зүтгэж байгаагаа харуулахын тулд хүүгээ золигт гаргахыг зөвшөөрсөн домгоос үүдэн Курбан-байрам баярын үеэр амьтныг золигт гаргадаг байна. Хамгийн сүүлд нь Бурхан энэрэнгүй сэтгэл гаргаж нялх хүүгийнх нь оронд хургыг золигт гаргасан домогтой юм.