ОХУ-ын хилийг гуйвуулсан зурагтай газрын зургийг Япон улсын иргэн Курилд авчирахыг оролдсон ажиллагааг сахалинын гаалийн байцаагчид энэ жил таслан зогсоосон байна. Сахалин мужийн гаалийн газрын орлогч дарга Максим Мурашов пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. 2012 оны хавар визгүйгээр зочид солилцох ажлын хүрээнд Өмнөд Курилд ирсэн японы төлөөлөгчдийг Өмнөд Курилын боомтод шалгахад хоёр япон хүнээс ОХУ-ын хилийг санаатайгаар гуйвуулсан газрын зургийг хурааж авсан гэж тэр мэдээлсэн байна. Курилын арлуудын зарим хэсэг, Сахалин арлын талыг японы газар нутагт оруулан зурсан байсан гэж Мурашов ярьсан байна. Эдгээр зургийг авчирсан этгээдэд захиргааны арга хэмжээ авч, Өмнөд Курилын шүүхийн шийдвэрээр газрын зургуудыг хураан авсан байна.